Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв шинэ байртай болно


Хүүхдийн асрамж халамжийн төвөөс насанд хүрээд  гарч байгаа төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай залуучуудын асуудал 1995 оноос хойш  нийгмийн салбарын хүрээнд  яригдаж  байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөг хүрчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн харъяанд "Залуучуудын мэргэжлийн сургалтын төв"-ийг нээхээр болжээ. Тус төвийн барилгын  ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал  хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай  танилцаж, гүйцэтгэгч компанид тендерийн хугацаанд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.

 Энэ төв нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  40 орчим  хүүхдийн  асрамж халамжийн төвд амьдарч, сурч, хүмүүжиж байгаа, өнчин, насанд хүрээд очих  орон гэр байхгүйн улмаас  төрөөс зайлшгүй халамж анхаарал шаардсан 18-21 насны   залуучуудыг тодорхой хугацаанд орон байраар хангах,  сурч амьдрах, мэргэжлийн чиг баримжаатай болгон нийгэмшүүлэх,   хөдөлмөрийн зах зээлд зуучлах зорилготой, нийгмийн цогц үйлчилгээний загвар төв болох юм  гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан