Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Социализмын үед хөвгүүд чавхаар л тоглож өссөн дөө


Үе үеийн хүүхдүүд өөр өрийн гэсэн тоглоомтой л байж өсдөг. Дээхэн үеийнхэн болохоор чулуугаар л гэр бараа, морь тэмээ хийж байсан бол дараа үеийнхэн нь бас ч гэж, үйлдвэрийн тоглоомын бараа харсан байх. Гэхдээ л үе үеийн хөвгүүдийн тоглоом охидынхоос өөр. Тэд үйлдвэрийнх байг гэхэд мод, төмрөөр урласан гар хийцийн буу, сэлмээр тоглох нь элбэг.


Харин чавх барилгүй өссөн эр хүн байдаг юм уу. Өнөөгийн багачууд л барьж үзээгүй байх. Чавх ч дотроо олон янз. Чулуу, чавганы яс сэлтээр харвах чавх байхад зөвхөн цайр юмуу төмөр махилгасан сумаар харвах зориулалттай нь бий.


Чулуу, яс зэргээр харвах чавхыг ихэвчлэн хамгийн уян хаймраар хийх бол махийлгасан төмрөөр харвах чавхыг бидний үсний хэмээн нэрийддэг нарийн резинээр хийнэ. Ер үе үеийнхэн чавхыг хэрдээ л улам боловсронгуй болгож ирсэн. Бас сайн, сайхан чавхаар наймаалцана.


Арай том ахлах ангийн хүүхдүүд гар хийцийн буу үйлдвэрлэдэг байлаа. Зарим нь бүр жинхэнэ сумаар буудахаар ч хийж байсан. Энэ бүхэн эцэг эх томцуулын зүгээс байнга л шүүмжлэл хүлээж байсан ч үе үеийнхэн хэрэглэж, тоглосоор ирсэн. Гудамжны чийдэн, айлын цонх тэсгээхгүйн зэрэгцээ зарим үед нэгнийхээ нүүр нүдийг онож бэртээх нь ч бий болохоор аргагүй.


Бас хлорын шохой, шүдэнзний дариар “тэсрэх бодис” үйлдэрлэж ч байсан.
Бага насаа дурсаад тоглож өссөн тоглоомуудаа нэг хар даа.Тосон бал ч бас зүггүйтэх нэгэн зэвсэг байлаа. Цаас зажлаад хичээл дээр нэгийгээ балныхаа гэрээр үлээн онож байгаагүй хөвгүүн ер байгаа болов уу.

0 Сэтгэгдэл
Эрэгтэй хүүхдүүд ер нь дайтах байлдах юманд бэлэн байдаг бололтой. Бидний жаахан үед оросын *****,аав нь Монгол цэргийн дарга ээж нь орос хүүхэд байдаг байлаа. Биднээс 3 ах байвуудаа.Тэр нөхөр л жинхэнэ тоз8- буюу бидний хэлж заншсанаар ъалибрь ббуны сум багтах янз бүрийн төмөр хоолой олж гар ***** маягтай бариул хийнэ. Замаг нь бол цонхны түгжээ ш үү дээ. Түгжээнээсээ гохтойгоо холбосон резин хийгээд л *****.муур нохой их бууднаа. манай байрны ард мал эмнэлэг усны газрын барилга контор баригдах гээд их нүх ухаад хэдэнч жил өнгөрлөө. Бид тэр нүхэнд орж муур дүүжилж уяад савлуулж байгаад онож буудна. сум яааж олж байснаа сайн санадггүй юм. бодвол хэн нэг нь гэрээсээ далидаг байсан юм болов уу? гэхдээ сум их олдоцгүй биш буудах хэмжээний сум бол олдоодл байдаг байсан.Элдэв осол харин хаа очиж гараагүй шүү. гарах дөхөж байсан явдал бий. нэг удаа хоёулаа буугаа бэлдэж янзлаад найзындаа сууж байтал нөгөөх маань өөдөөс харж сууж байснаа замгаа татаадцэнэглэчихээд барьж суутал гэнэт муу резин нь замгаа дээш түлхээд "чаг" хийгээгээд л явчихлаа.зун майктай байсан. чив чимээгүй болчихоод жаал сууж байснаа цээжээ хавал харин шарх цус гараагүй байна баярласан гэж чигтэйхэн бууг нь гараас нь шүүрч аваад хаалганых нь дээд талд өлгөөтэй байсан хүрэл цутгамал өрөөсөн хөл дээрээ бүжиглэж буй балетчин хүүхэнрүү буудчихсанд харин жинхэнэ буудлага болж сум халтираад хажуу ханаруу наалдаж тавлагдсан. үхэх цаг нь болоогүй байсан юм болов уу? 5-р ангийн зуны амралтаар энэ явдал болж байгаа юм. сүүлдээ сэргийлэхээс хүн ирж ***** бүрийг олж тогтоон хурааж авч л байсан.харин насанд хүрээгүй бөгөөд элдэв хүн буудаагүй болохоор гайгүй өнгөрсөн юм болов уу?сэргийлэхийн шалыг л хэдэнч өдөр билээ угааж элэгдүүлж эрүүрүүгээ шаалгаж байсанаа сайн санадаг юм. Чавхыг бол тоохгүй ш дээ. чавхаар харвах нь харавнаа. тэгэхдээ үрлэн шаариаг сумаар металл хамгийн жижиг буюу жижигэвтэр шарикаар чавхандаа хийж машины цонх айлын цонхруу харвана шүү. хорлон сүйтгэхдээ ч биш байх. эрэгтэй хүүхдийн тэсгэл алдсан болдоггүй зангийн илрэл л байх.
ymar goe baisan yum be bodoj sanah yumgvi chawhnaas bolj aaw eejeesee ih algan boow hvrtsendee
hehe, estoi saihan bailddag bsan shooooo
jinhene terorist baij dee odoogiin huuhduud bol kompyutar togloom dotor l baildah ym. tiimerhuu togloom baihgui bur video kino ch baihgui baij dee. huuhed ym bolhoor hiih ymgui ymar saindaal mod hugalj tagtaa javhaar harwaj alj baihaw dee. haaya haaya boonooroo oor bairniihantai chuluugaar baildana. ydaj goy chamin mashin baihgui goy mashin uzeh gej bairniihaa punheriig ( hogiin tseg ) shataaj baihaw dee gal kamandiin mashin gej ulgeriin ym shig goy mashin ireed galiig untraadag san shuud deereesee usaar shurshej ene ter . hariud ni bairaaraa ugaartaj uhehee dohdogson. gehdeel hashirahgui zundaa 3 udaa bol shataajil orhino shuu dee. gehdee tiim tsag ue ahij huuhduuded tohioldohgui shuu dee ene bol bidnii baga nas
Хамгийн их уншсан