Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лэйди Гагаг туслах нь шүүхэд өгчээ

Дуучин Лэйди Гагагийн туслахаар хэдэн жил ажилласан Женнифер О’Нил нэрт дуучныг шүүхэд өгсөн байна. Бүсгүйн гомдлоор бол нэрт од маань туслахаа байнга дэргэдээ байхыг шаарддагаас болоод туслах бүсгүй  ганцаараа үлдэж чадахгүй, хувийн амьдралаа ч зохицуулж дийлэхгүйд хүрчээ. Тэр байтугай дуучин ганцаараа унтахаас айдаг гээд туслахаа өвөртөө унтахыг шаарддаг, DVD тоглуулагчаа ажиллуулахаас залхуурдаг тул байнга туслахаа босгодог гэнэ. За тэгээд л цай бэлтгэж зөөх, үс, нүүрээ янзлахад нь байнга өмнө хойно нь гүйх хэрэгтэй болдог гэжээ.
Бэлгийн харилцаа бий эсэх талаар асуухад туслах бүсгүй хариулахаас татгалзсан байна.  Харин Лэйди Гага энэ бүхнийг няцааж, Женнифер бол миний хамгийн сайн найз гэсэн байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан