Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
ЗҮГЭЭР ЭЭ, ЮМ МЭДЭХГҮЙ ЖААХАН АМЬТАД ЮМ ЧИНЬ
Хүүхэд зургаан настайдаа сургуульд элсэн орж, цэцэрлэгт явдаг багачуудын нас улам доошилж байгаа хэдий ч цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа сургуулийн бага ангийнхаас ялгагдахгүй шахам болжээ. Багш өдөрт нийт хүүхдийг хамарсан олон хичээл заана мөн дээр нь “хөгжүүлэх үйл ажиллагаа” хэмээх хичээлээс ялгаагүй ажлуудыг зориуд бэлтгэн явуулна. Ингээд хүүхдэд тоглох цаг зав бараг олдохгүй болсон аж. Нэгэн багшийн ярианаас:
-Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт өдөрт хоёр хичээл, гурван хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой. Нэг хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагаанд 30 минут зарцуулдаг, тэгэхээр нийтдээ 2 цаг 30 минут шаардагдана гэсэн үг. Тэгээд хүүхдийн гар нүүр угаах, хоолыг нь идүүлдэг. Ингээд л үдээс өмнөх цаг дуусаж хүүхдэд тоглох зав үнэндээ гардаггүй юм. Дунд ангид бол үдээс өмнө мөн нэг хичээл, хоёр хөгжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Биеийн тамирын хичээл ороход бүх хүүхэд хувцсаа өмсөх, тайлах гээд элбэг 1 бүтэн цаг зарцуулагдана. Ер нь хүүхдүүдэд сургалтын булангууд дээр хэсгээрээ ажиллах, тоглох, гадаа салхинд гарах цаг зав байхгүй дээ. (нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дүгээр цэцэрлэгийн багш Д.С)
Эцэг эхчүүд маань “Цэцэрлэг бидний хүүхдийг гэгээрүүлээд эгээ л нээлт хийлгэчихнэ” шахуу юм бодон, додигор алхацгаана. Ийнхүү бид бараг нийтээрээ нялх балчруудаа “Жигмид Тогмид” хоёрын савных нь хэмжээгээр харж, нас ахих тусам элдэв жимс чихсээр задалж хаях нь холгүй болно. Их зүйл сурах нь сайн гэж үзнэ.
Хүүхдийн өдөр тутмын амьдралд багшийн заасныг сурах, эцэг эхийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үйл л давамгайлаад байвал тэд ямаршуу хүн болж төлөвших нь тодорхой. Ямартай ч өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө хариуцан бусдын дунд зохицон амьдрах чадвартай, сэргэлэн цовоо, сурч мэдэх дур сонирхолтой нэгэн болох найдвар тун бүрхэг.
Бага насныхан бол бидний төсөөлдгөөс өөрөөр, өөрийнхөө арга замаар суралцдаг улс. Сүүлийн үед хийсэн тархины судалгаанаас үзэхэд бага насны хүүхдийн тархинд маш олон илүүдэл эс байдаг гэнэ. Хүүхэд хэдий чинээ өөрөө оролдож, хийж, өөрийнхөө сонирхол, хүсэл эрмэлзлээр орчинтойгоо харилцана, төдий чинээгээр тэдгээр мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдож, зангилаасууд үүсэн тархи нь хөгжиж байдаг.
Тэд бол төрөлхийн сониуч, хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх” гэсэн эрч хүч, хүсэл эрмэлзэл нь итгэхийн аргагүй их. Энэ их хүсэл эрмэлзлийг нь хорилгүй, бие даан орчинтойгоо танилцах орон зай олгож байвал тэдэнд өөрийн гэсэн онцлогтой бие хүн болон төлөвших суурь тавигдана. Тэд өөрийн ертөнцийг бүтээхийн тулд нялх балчрын “жаран чавганцын ажил”-аасаа эхлэн чөлөө завгүй “хөдөлмөрлөдөг” улс шүү дээ.
“Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагддаггүй бөгөөд хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт, бусдыг ойлгох чанарыг хичээлээр олгох боломжгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай” (Гералд Хүетер)
Бага насныхан бол ийнхүү өөрөө ургаж, дэлбээлдэг цэцгийн үр билээ. Үр бүрээс янз бүрийн цэцэг ургадаг. Ямар цэцэг ургах нь тухайн үрээс шалтгаална. Харин түүнд нар, ус, агаар, дулаан хэрэгтэй. Гэхдээ нэгэнд нь ахиухан ус хэрэгтэй бол нөгөөд нь үгүй. Нэг нь нартай газар тавихад сайн ургаж байхад нөгөө нь илч, гэрлийг ихээр шаардахгүй. Харин ургаж байхад нь улам өсгөж томруулах гээд дээрээс нь татвал үндэс юу нь хөндийрч, ургалт нь зогсоно. Хэмжээнээс нь хэтрүүлэн усалбал ялзарч муудна. Хөлдүү, хүйтэн орчинд бол аль алинийнх нь ургалт зогсч, бүр хатаж хагдрах болно.
Энэ маань ямар цэцгийн үр билээ, яаж арчилж тордох билээ гэдгээ бодохгүй, мэдэхгүй бүгдийг нь адилхан усалж, нэг газар тавиад байвал нэг нь сайн нахиалж дэлбээлэхэд нөгөө нь тааруу, гурав дахь нь бүр ургахаа ч больж мэднэ. Тэгэхээр цэцэрлэгт багшийн бэлтгэсэн, нийт хүүхдийг хамран явуулдаг тэр олон хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа бол үүнтэй утга нэг билээ.
Ийнхүү хар багаасаа хүний аясаар, багшийн бэлтгэсэн сургалтад автаж, нэг хэвд цутгуулснаас хөдөөгийн малчдын багачуул шиг тайван амгалан, өөрийнхөөрөө, бодит амьдралын дунд, аминдаа бас хал үзэж, аав ээжтэйгээ гангар гунгар гэсээр өсөх нь илүү жаргалтай, хожим өөрт нь хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ хүүхдийнхээ хөгжил, сонирхолд нийцсэн аятайхан үйл ажиллагаа явуулдаг багш нар байгааг үгүйсгэхгүй ээ.
“Жаахан амьтад юм чинь хамаагүй ээ, тэдэнтэй мэргэжлийн бус хүн ч ажиллаж болно” гэсэн хандлага манайд газар авсаар байна.
Манай улсад цэцэрлэгийн багш бэлтгэдэг, өнгөрсөн жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль” гэх эрдэм номын ганцхан том газар бий. Хачирхалтай нь тус сургуулийн Сургалт, судалгааны албаны дарга нь (хуучнаар “хичээлийн эрхлэгч”) математикч, Сурган, сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч нь микробиологич, Байгаль заах аргын багш нь амьтан судлаач, Хүүхдийн сурганы багш нь биологич, Математик заах аргын багш нь физикч гэх мэтээр жинхэнэ мэргэжлийн хүн заах ёстой хичээлийг огт өөр мэргэжлийн багш нар заадаг ажээ. Маш бүдүүлгээр жишиж үзье. Сүмо бөхийг Дуурийн театрын тайзан дээр “Хунт нуур”-т бүжиглүүлээд үзье л дээ. Хэвлэл мэдээллийнхэн хэд хоног шуугих нь уу. Гэтэл нийт 40 багшийн ердөө зургаа нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийнх байхад хэн ч инээхгүй бас харамсахгүй байгаа нь гайхмаар. Сургуулийн өмнөх боловсрол уг нь тусгай шинжлэх ухаан, тэр тусмаа маш нарийн. Тэр сургуулийг мэргэжлийн бус багшаар заалган төгсөж буй “мэргэжлийн багш нар” ямаршуу чанар чансаатай “бүтээгдэхүүн” байдаг бол?
Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болдог бүр амар хялбар арга зам ч байна. Дээрх сургуульд багш мэргэжилтэй бол 1 жил, өөр мэргэжлийн хүн 2 жилийн хугацаанд 16-24 долоо хоног танхимын сургалтад хамрагдаад л “Хөрвөх сургалт” гэгчээр сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болчихож байгаа юм. Ийнхүү дөт замаар цэцэрлэгийн багш төдийгүй эрхлэгч бологсод нийслэлд цөөнгүй бий. Мэргэжлийг нь эзэмшээд, ядаж 5 жил цэцэрлэгийн багшаар ажиллаагүй атлаа цэцэрлэгийн нарийн ширийнийг мэдэж, багш нараа мэргэжлийн удирдлагаар хангаж чадна гээд байгаагаас харахад тэд тун ч зоригтой улс юм.
Түүнчлэн “Эрэлт ихтэй мэргэжил” гэх сургаар мэргэжлийн ганц хоёрхон багштай хувийн зарим дээд сургууль цэцэрлэгийн багш бэлтгэхээр ханцуй шамлан оржээ. Бүр ч холион бантан болж орхив.
Боловсролын шат шатны удирдах байгууллагуудад ажилладаг сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтний тоо тун хязгаарлагдмал. Саяхан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хүртэл мэргэжлийн ганц л хүнтэй. Бидний дийлэнх нь бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол бараг ижилхээн гэж харна. Ийнхүү бага боловсролын дайвар болгож ирснээс манай сургуулийн өмнөх боловсрол онцлог шинжээ алдаж, цэцэрлэгүүд үнэн хэрэгтээ “жижигхэн хүүхдүүдийн сургууль” болчихоод байна.
Манай удирдах дээд байгууллагын хандлага ч мөн ялгаагүй болчихож. Гадаадын хөгжингүй орнуудын их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр, докторын сургалтад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан сургасаар ирсэн. Уул уурхай, эрчим хүч, төрөл бүрийн инженер түүнчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр л суралцуулна гэхээс биш, хүнээр хүн хийх, тэр тусмаа манайд нэн хэрэгцээтэй сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжлээр сургана гэсэн зар ер сонсогдохгүй юм.
Бага насны хүүхэдтэй ажиллах хүний нөөцийн боловсрол, бодлогод дооргүй ийм л байна. “Зүгээр ээ, юм мэдэхгүй жаахан амьтад юм чинь, тэднийг хэн ч хуурч чадна” гэж бодно.
Гэтэл ухаалаг ард түмэн багачуулдаа биднээс тэс өөрөөр ханддаг ажээ.
ХБНГУ-д гэхэд чухам бие, сэтгэлээр нь шалгаж байж л цэцэрлэгийн багш болгоно доо. Жишээлбэл, Баварий холбооны улсад цэцэрлэгийн багш болох хүн эхлээд хоёр жил, хоёр өөр цэцэрлэгт дадлага хийнэ. Энэ хугацаандаа долоо хоногийн нэг өдөр нь хичээлдээ явж, үлдсэн өдрүүдэд нь цэцэрлэг дээр хүүхэд асрагч (манайхаар “туслах багш”)-аар ажиллана. Дараа нь мэргэжлийн сургуульд хоёр жил суралцаж, төгсөлтийн шалгалт өгнө. Сургуулиа төгсөөд дахин нэг жил дадлага хийж багшилсны дараа улсын шалгалт өгч, “улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүжүүлэгч багш” болдог. Цэцэрлэгийн багш болохын тулд ийнхүү тасралтгүй таван жил зарцуулдаг ажээ.
Австралийн Засгийн газраас манай улсын төрийн албаны чадавхийг сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүлж, ялангуяа төрийн захиргааны төв байгууллагаас жил бүр тодорхой тооны хүмүүсийг сургасаар ирсэн билээ. Боловсролын салбараас ч мөн адил. Тэнд суралцах хүмүүс англи хэлний IELTS-ийн шалгалт өгдөг. Инженер техник, эдийн засаг түүнчлэн “Боловсролын удирдлага” зэрэг нийтлэг мэргэжлээр 6,5 оноо авбал тэд суралцах болзлоо хангадаг. Харин сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр суралцах бол энэхүү шалгалтаар 7 оноо авч байж л сая суралцах эрх нь нээгдэнэ.
Ямархуу төрх тодорч байгааг одоо нэг эргэн харъя. Хүүхдийг хэн ч хуурч чаддаггүй, хуурах ёсгүй л гэсэн логик харагдана.
Галт тэрэг ухардаггүй. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” Даанч тэр нь хаана ч, хэзээ ч байгаагүй. Тиймээс галт тэрэг хөдлөхөөс өмнө бидэнд бодох зүйл бишгүй байна. Амьдралын наад захын жишээнээс харахад хүүхэд багадаа шүдээ угаагаад хэвшчихсэн бол насан туршдаа л энэ дэглэмээ сахихгүй унтвал нэг юм дутагдаж, эвгүйрхээд байдаг нь илт. Зарим жишээ:
- Барьж байгаа сууцныхаа дотор хананд би ягаан “обой” наана, гадна талыг нь ч ягаан өнгөөр будаж магадгүй.
- Эрэгтэй хүн байж яахаараа “ягаан, ягаан” гээд байдаг юм бэ?
- Багадаа би сумынхаа цэцэрлэгт явдаг байсан. Манай ангийн дотор талын хана их гоё ягаан өнгөтэй байдаг байсан. Тэгээд л би ягаан өнгөнд дуртай болчихсон юм. (С.О-гийн ярианаас, тэрээр жолооны багш, 41 настай)
Манай нэг үйлчлүүлэгч дээд сургуульд байнга хичээлээ тасалдаг байсан. Тэр “Би хана руу хараад өлгийтэй хэвтэж байснаа хааяа санадаг. Ханын цаас, түүн дээр зурсан зүйлс, өнгө гэх мэтийг санаж байна” гэж ярьж билээ (Алфред Адлер).
Дээрх жишээнүүд бага насны дурсамж, дуртгалтай холбоотой тархинд бичигдэж үлдсэн зургууд. Энэ зургууд насан туршийн амьдралд голлох нөлөөтэй.
Бага насныхны бас нэг онцлог бол зургаа хүртлээ тэдний тархины хөгжил хожим аль ч насанд тохиолдохгүй хамгийн идэвхтэй явагддаг, тэд юуг ч сурахад бэлэн байдаг. Энэ их сурах чадварт нь дулдуйдан эцэг эх, багш нар хүүхдэд гадаад хэл эсвэл бичиг үсэг заах түүнчлэн механикаар их зүйл цээжлүүлэх гэх мэтээр сайн гэсэн болгоноо хийлгэх гэж оролдох нь цөөнгүй.
Тухайн зүйлийг сурч байхад хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай байхгүй бол тэрхүү “сайн” гэж бодсон зүйл нь харин хор болдог. Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (блоклогддог) ордог. Ийм хүүхдэд шинэ зүйл тулгарахад байнга бэрхшээл учирдаг. (Гералд Хүетер)
Ийнхүү эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос эхлэн хүлээж авсан мэдрэмж бүр ул мөрөө үлдээсээр, хүүхэд таван нас хүрэхэд уугуул хэв шинж нь хэдийн тогтож, ямар хүн болох дүр төрх нь үндсэндээ бүрэлддэг. Таны хүүхэд аз жаргалтай, эрч хүчтэй нэгэн болох уу эсвэл өөртөө итгэлгүй, гундуухан нэгэн болох уу ... гэдэг нь энэ насанд л шийдэгдэнэ.
Хүүхдэд тань одоогоор ямар нэг доголдол эсвэл сэтгэл догдлуулсан сайн чанар ажиглагдахгүй байж болно. Гэтэл 10, 20, 30 жилийн дараа эргэцүүлэн бодоход “багад нь л тэгж байснаас энэ маань ийм болж дээ” гэж баярлах эсвэл харуусах хувь тавилан тохиох биз ээ. Тэгэхээр амьдралын далайд залах сэлүүр нь хэр бөх бат, уян хатан, түүнийг хөдөлгөгч хүч хэр хэмжээтэй байх нь бага насанд л шийдэгдэнэ.
Ийнхүү нэг хүүхэд бус, нэг бүтэн салбар орхигдсоор өдий хүрлээ. Иймд боловсролын шинэчлэлийг бүр сууриас нь эхэлбэл хамгийн үр өгөөжтэй бус уу? Байшингийнхаа суурийг муу тавьчихаад, хана нь л хагарчихлаа гээд шогширох нь утгагүй хэрэг.
Монголчууд бид “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ярих дуртай. Гэвч яг цаг дээрээ очихоор энэ нь зүгээр л нэг “лоозон” болчихсон юм уу даа. Багачууддаа хандах бидний хандлага өнөөдөр ямаршуу байна вэ?
Бага насны хүүхдийг өсгөх, “хүн” болгон төлөвшүүлэхтэй холбоотой олон асуудлыг тоочилгүй, мэргэжлийн байгууллага болох хүүхдийн цэцэрлэгийн хоёр үндсэн асуудлыг энд хөндлөө.
“ЖИГМИД, ТОГМИДЫН САВ” ЖИМСЭЭР ДҮҮРЭХ ҮҮ, ЭСВЭЛ...
Хүүхэд зургаан настайдаа сургуульд элсэн орж, цэцэрлэгт явдаг багачуудын нас улам доошилж байгаа хэдий ч цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа сургуулийн бага ангийнхаас ялгагдахгүй шахам болжээ. Багш өдөрт нийт хүүхдийг хамарсан олон хичээл заана мөн дээр нь “хөгжүүлэх үйл ажиллагаа” хэмээх хичээлээс ялгаагүй ажлуудыг зориуд бэлтгэн явуулна. Ингээд хүүхдэд тоглох цаг зав бараг олдохгүй болсон аж. Нэгэн багшийн ярианаас:
-Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт өдөрт хоёр хичээл, гурван хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой. Нэг хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагаанд 30 минут зарцуулдаг, тэгэхээр нийтдээ 2 цаг 30 минут шаардагдана гэсэн үг. Тэгээд хүүхдийн гар нүүр угаах, хоолыг нь идүүлдэг. Ингээд л үдээс өмнөх цаг дуусаж хүүхдэд тоглох зав үнэндээ гардаггүй юм. Дунд ангид бол үдээс өмнө мөн нэг хичээл, хоёр хөгжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Биеийн тамирын хичээл ороход бүх хүүхэд хувцсаа өмсөх, тайлах гээд элбэг 1 бүтэн цаг зарцуулагдана. Ер нь хүүхдүүдэд сургалтын булангууд дээр хэсгээрээ ажиллах, тоглох, гадаа салхинд гарах цаг зав байхгүй дээ. (нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дүгээр цэцэрлэгийн багш Д.С)
Эцэг эхчүүд маань “Цэцэрлэг бидний хүүхдийг гэгээрүүлээд эгээ л нээлт хийлгэчихнэ” шахуу юм бодон, додигор алхацгаана. Ийнхүү бид бараг нийтээрээ нялх балчруудаа “Жигмид Тогмид” хоёрын савных нь хэмжээгээр харж, нас ахих тусам элдэв жимс чихсээр задалж хаях нь холгүй болно. Их зүйл сурах нь сайн гэж үзнэ.
Хүүхдийн өдөр тутмын амьдралд багшийн заасныг сурах, эцэг эхийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үйл л давамгайлаад байвал тэд ямаршуу хүн болж төлөвших нь тодорхой. Ямартай ч өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө хариуцан бусдын дунд зохицон амьдрах чадвартай, сэргэлэн цовоо, сурч мэдэх дур сонирхолтой нэгэн болох найдвар тун бүрхэг.
Бага насныхан бол бидний төсөөлдгөөс өөрөөр, өөрийнхөө арга замаар суралцдаг улс. Сүүлийн үед хийсэн тархины судалгаанаас үзэхэд бага насны хүүхдийн тархинд маш олон илүүдэл эс байдаг гэнэ. Хүүхэд хэдий чинээ өөрөө оролдож, хийж, өөрийнхөө сонирхол, хүсэл эрмэлзлээр орчинтойгоо харилцана, төдий чинээгээр тэдгээр мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдож, зангилаасууд үүсэн тархи нь хөгжиж байдаг.
Тэд бол төрөлхийн сониуч, хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх” гэсэн эрч хүч, хүсэл эрмэлзэл нь итгэхийн аргагүй их. Энэ их хүсэл эрмэлзлийг нь хорилгүй, бие даан орчинтойгоо танилцах орон зай олгож байвал тэдэнд өөрийн гэсэн онцлогтой бие хүн болон төлөвших суурь тавигдана. Тэд өөрийн ертөнцийг бүтээхийн тулд нялх балчрын “жаран чавганцын ажил”-аасаа эхлэн чөлөө завгүй “хөдөлмөрлөдөг” улс шүү дээ.
“Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагддаггүй бөгөөд хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт, бусдыг ойлгох чанарыг хичээлээр олгох боломжгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай” (Гералд Хүетер)
Бага насныхан бол ийнхүү өөрөө ургаж, дэлбээлдэг цэцгийн үр билээ. Үр бүрээс янз бүрийн цэцэг ургадаг. Ямар цэцэг ургах нь тухайн үрээс шалтгаална. Харин түүнд нар, ус, агаар, дулаан хэрэгтэй. Гэхдээ нэгэнд нь ахиухан ус хэрэгтэй бол нөгөөд нь үгүй. Нэг нь нартай газар тавихад сайн ургаж байхад нөгөө нь илч, гэрлийг ихээр шаардахгүй. Харин ургаж байхад нь улам өсгөж томруулах гээд дээрээс нь татвал үндэс юу нь хөндийрч, ургалт нь зогсоно. Хэмжээнээс нь хэтрүүлэн усалбал ялзарч муудна. Хөлдүү, хүйтэн орчинд бол аль алинийнх нь ургалт зогсч, бүр хатаж хагдрах болно.
Энэ маань ямар цэцгийн үр билээ, яаж арчилж тордох билээ гэдгээ бодохгүй, мэдэхгүй бүгдийг нь адилхан усалж, нэг газар тавиад байвал нэг нь сайн нахиалж дэлбээлэхэд нөгөө нь тааруу, гурав дахь нь бүр ургахаа ч больж мэднэ. Тэгэхээр цэцэрлэгт багшийн бэлтгэсэн, нийт хүүхдийг хамран явуулдаг тэр олон хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа бол үүнтэй утга нэг билээ.
Ийнхүү хар багаасаа хүний аясаар, багшийн бэлтгэсэн сургалтад автаж, нэг хэвд цутгуулснаас хөдөөгийн малчдын багачуул шиг тайван амгалан, өөрийнхөөрөө, бодит амьдралын дунд, аминдаа бас хал үзэж, аав ээжтэйгээ гангар гунгар гэсээр өсөх нь илүү жаргалтай, хожим өөрт нь хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ хүүхдийнхээ хөгжил, сонирхолд нийцсэн аятайхан үйл ажиллагаа явуулдаг багш нар байгааг үгүйсгэхгүй ээ.
“МЭРГЭШЭЭГҮЙ МЭРГЭЖИЛТЭН”
“Жаахан амьтад юм чинь хамаагүй ээ, тэдэнтэй мэргэжлийн бус хүн ч ажиллаж болно” гэсэн хандлага манайд газар авсаар байна.
Манай улсад цэцэрлэгийн багш бэлтгэдэг, өнгөрсөн жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль” гэх эрдэм номын ганцхан том газар бий. Хачирхалтай нь тус сургуулийн Сургалт, судалгааны албаны дарга нь (хуучнаар “хичээлийн эрхлэгч”) математикч, Сурган, сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч нь микробиологич, Байгаль заах аргын багш нь амьтан судлаач, Хүүхдийн сурганы багш нь биологич, Математик заах аргын багш нь физикч гэх мэтээр жинхэнэ мэргэжлийн хүн заах ёстой хичээлийг огт өөр мэргэжлийн багш нар заадаг ажээ. Маш бүдүүлгээр жишиж үзье. Сүмо бөхийг Дуурийн театрын тайзан дээр “Хунт нуур”-т бүжиглүүлээд үзье л дээ. Хэвлэл мэдээллийнхэн хэд хоног шуугих нь уу. Гэтэл нийт 40 багшийн ердөө зургаа нь сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийнх байхад хэн ч инээхгүй бас харамсахгүй байгаа нь гайхмаар. Сургуулийн өмнөх боловсрол уг нь тусгай шинжлэх ухаан, тэр тусмаа маш нарийн. Тэр сургуулийг мэргэжлийн бус багшаар заалган төгсөж буй “мэргэжлийн багш нар” ямаршуу чанар чансаатай “бүтээгдэхүүн” байдаг бол?
Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болдог бүр амар хялбар арга зам ч байна. Дээрх сургуульд багш мэргэжилтэй бол 1 жил, өөр мэргэжлийн хүн 2 жилийн хугацаанд 16-24 долоо хоног танхимын сургалтад хамрагдаад л “Хөрвөх сургалт” гэгчээр сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн болчихож байгаа юм. Ийнхүү дөт замаар цэцэрлэгийн багш төдийгүй эрхлэгч бологсод нийслэлд цөөнгүй бий. Мэргэжлийг нь эзэмшээд, ядаж 5 жил цэцэрлэгийн багшаар ажиллаагүй атлаа цэцэрлэгийн нарийн ширийнийг мэдэж, багш нараа мэргэжлийн удирдлагаар хангаж чадна гээд байгаагаас харахад тэд тун ч зоригтой улс юм.
Түүнчлэн “Эрэлт ихтэй мэргэжил” гэх сургаар мэргэжлийн ганц хоёрхон багштай хувийн зарим дээд сургууль цэцэрлэгийн багш бэлтгэхээр ханцуй шамлан оржээ. Бүр ч холион бантан болж орхив.
Боловсролын шат шатны удирдах байгууллагуудад ажилладаг сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтний тоо тун хязгаарлагдмал. Саяхан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хүртэл мэргэжлийн ганц л хүнтэй. Бидний дийлэнх нь бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол бараг ижилхээн гэж харна. Ийнхүү бага боловсролын дайвар болгож ирснээс манай сургуулийн өмнөх боловсрол онцлог шинжээ алдаж, цэцэрлэгүүд үнэн хэрэгтээ “жижигхэн хүүхдүүдийн сургууль” болчихоод байна.
Манай удирдах дээд байгууллагын хандлага ч мөн ялгаагүй болчихож. Гадаадын хөгжингүй орнуудын их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр, докторын сургалтад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан сургасаар ирсэн. Уул уурхай, эрчим хүч, төрөл бүрийн инженер түүнчлэн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр л суралцуулна гэхээс биш, хүнээр хүн хийх, тэр тусмаа манайд нэн хэрэгцээтэй сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжлээр сургана гэсэн зар ер сонсогдохгүй юм.
Бага насны хүүхэдтэй ажиллах хүний нөөцийн боловсрол, бодлогод дооргүй ийм л байна. “Зүгээр ээ, юм мэдэхгүй жаахан амьтад юм чинь, тэднийг хэн ч хуурч чадна” гэж бодно.
Гэтэл ухаалаг ард түмэн багачуулдаа биднээс тэс өөрөөр ханддаг ажээ.
ХБНГУ-д гэхэд чухам бие, сэтгэлээр нь шалгаж байж л цэцэрлэгийн багш болгоно доо. Жишээлбэл, Баварий холбооны улсад цэцэрлэгийн багш болох хүн эхлээд хоёр жил, хоёр өөр цэцэрлэгт дадлага хийнэ. Энэ хугацаандаа долоо хоногийн нэг өдөр нь хичээлдээ явж, үлдсэн өдрүүдэд нь цэцэрлэг дээр хүүхэд асрагч (манайхаар “туслах багш”)-аар ажиллана. Дараа нь мэргэжлийн сургуульд хоёр жил суралцаж, төгсөлтийн шалгалт өгнө. Сургуулиа төгсөөд дахин нэг жил дадлага хийж багшилсны дараа улсын шалгалт өгч, “улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүжүүлэгч багш” болдог. Цэцэрлэгийн багш болохын тулд ийнхүү тасралтгүй таван жил зарцуулдаг ажээ.
Австралийн Засгийн газраас манай улсын төрийн албаны чадавхийг сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүлж, ялангуяа төрийн захиргааны төв байгууллагаас жил бүр тодорхой тооны хүмүүсийг сургасаар ирсэн билээ. Боловсролын салбараас ч мөн адил. Тэнд суралцах хүмүүс англи хэлний IELTS-ийн шалгалт өгдөг. Инженер техник, эдийн засаг түүнчлэн “Боловсролын удирдлага” зэрэг нийтлэг мэргэжлээр 6,5 оноо авбал тэд суралцах болзлоо хангадаг. Харин сургуулийн өмнөх боловсролын мэргэжлээр суралцах бол энэхүү шалгалтаар 7 оноо авч байж л сая суралцах эрх нь нээгдэнэ.
Ямархуу төрх тодорч байгааг одоо нэг эргэн харъя. Хүүхдийг хэн ч хуурч чаддаггүй, хуурах ёсгүй л гэсэн логик харагдана.
БАГА НАС ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
Галт тэрэг ухардаггүй. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” Даанч тэр нь хаана ч, хэзээ ч байгаагүй. Тиймээс галт тэрэг хөдлөхөөс өмнө бидэнд бодох зүйл бишгүй байна. Амьдралын наад захын жишээнээс харахад хүүхэд багадаа шүдээ угаагаад хэвшчихсэн бол насан туршдаа л энэ дэглэмээ сахихгүй унтвал нэг юм дутагдаж, эвгүйрхээд байдаг нь илт. Зарим жишээ:
- Барьж байгаа сууцныхаа дотор хананд би ягаан “обой” наана, гадна талыг нь ч ягаан өнгөөр будаж магадгүй.
- Эрэгтэй хүн байж яахаараа “ягаан, ягаан” гээд байдаг юм бэ?
- Багадаа би сумынхаа цэцэрлэгт явдаг байсан. Манай ангийн дотор талын хана их гоё ягаан өнгөтэй байдаг байсан. Тэгээд л би ягаан өнгөнд дуртай болчихсон юм. (С.О-гийн ярианаас, тэрээр жолооны багш, 41 настай)
Манай нэг үйлчлүүлэгч дээд сургуульд байнга хичээлээ тасалдаг байсан. Тэр “Би хана руу хараад өлгийтэй хэвтэж байснаа хааяа санадаг. Ханын цаас, түүн дээр зурсан зүйлс, өнгө гэх мэтийг санаж байна” гэж ярьж билээ (Алфред Адлер).
Дээрх жишээнүүд бага насны дурсамж, дуртгалтай холбоотой тархинд бичигдэж үлдсэн зургууд. Энэ зургууд насан туршийн амьдралд голлох нөлөөтэй.
Бага насныхны бас нэг онцлог бол зургаа хүртлээ тэдний тархины хөгжил хожим аль ч насанд тохиолдохгүй хамгийн идэвхтэй явагддаг, тэд юуг ч сурахад бэлэн байдаг. Энэ их сурах чадварт нь дулдуйдан эцэг эх, багш нар хүүхдэд гадаад хэл эсвэл бичиг үсэг заах түүнчлэн механикаар их зүйл цээжлүүлэх гэх мэтээр сайн гэсэн болгоноо хийлгэх гэж оролдох нь цөөнгүй.
Тухайн зүйлийг сурч байхад хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай байхгүй бол тэрхүү “сайн” гэж бодсон зүйл нь харин хор болдог. Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (блоклогддог) ордог. Ийм хүүхдэд шинэ зүйл тулгарахад байнга бэрхшээл учирдаг. (Гералд Хүетер)
Ийнхүү эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос эхлэн хүлээж авсан мэдрэмж бүр ул мөрөө үлдээсээр, хүүхэд таван нас хүрэхэд уугуул хэв шинж нь хэдийн тогтож, ямар хүн болох дүр төрх нь үндсэндээ бүрэлддэг. Таны хүүхэд аз жаргалтай, эрч хүчтэй нэгэн болох уу эсвэл өөртөө итгэлгүй, гундуухан нэгэн болох уу ... гэдэг нь энэ насанд л шийдэгдэнэ.
Хүүхдэд тань одоогоор ямар нэг доголдол эсвэл сэтгэл догдлуулсан сайн чанар ажиглагдахгүй байж болно. Гэтэл 10, 20, 30 жилийн дараа эргэцүүлэн бодоход “багад нь л тэгж байснаас энэ маань ийм болж дээ” гэж баярлах эсвэл харуусах хувь тавилан тохиох биз ээ. Тэгэхээр амьдралын далайд залах сэлүүр нь хэр бөх бат, уян хатан, түүнийг хөдөлгөгч хүч хэр хэмжээтэй байх нь бага насанд л шийдэгдэнэ.
Ийнхүү нэг хүүхэд бус, нэг бүтэн салбар орхигдсоор өдий хүрлээ. Иймд боловсролын шинэчлэлийг бүр сууриас нь эхэлбэл хамгийн үр өгөөжтэй бус уу? Байшингийнхаа суурийг муу тавьчихаад, хана нь л хагарчихлаа гээд шогширох нь утгагүй хэрэг.
Н.НОРЖХОРЛОО (PHD)
0 Сэтгэгдэл
Ss
Estoi zov sedev hondson bna.tsaashid olon olon iim niitlel bichij hamgiin anhaaral tavih sedev bolgooroi. Manai tsetserleg baga surguuliud huuhdiig niigemshuuleh niigemd bie zov avch uavah talaar iluu zaaj surgamaar bna. Huuhed bolgon matematikch baih albagui harin bugd etseg eh bolno gej ih tom yaridag hernee amidral deer yag esregeeree.
2013.02.20