Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИЛИЙН ЧАНАДАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Гадаадын орнуудтай Засгийн газрын төвшинд гэрээ, хэлэлцээр байгуулж хилийн чанадад оюутан сургах ажил олон жил үргэлжилж байна. Энэ жил гадаадад суралцагсдын бүртгэл, элсэлтийн ажил аль хэдийнэ эхэлжээ. Тухайлбал Энэтхэг, Холбооны бүгд найрамдах Герман улсад сурах хүсэлтэй залуусын бүртгэл, шалгалт үргэлжилж байна. Энэ жил манай улсаас 16 оронд оюутан сургах тухай Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээллээ.
Гуравдугаар сард ОХУ, Польш, Унгар, Болгар, БНХАУ-д суралцагсдыг бүртгэж, шалгалт авна. Казахстан, Вьетнам, Лаост суралцах хүсэлтэй хүмүүсийг тавдугаар сард бүртгэх юм байна. Харин Туркийн Засгийн газар элсэлтийн шалгалтаа өөрсдөө бүрэн хариуцдаг болж,  4-6 дугаар сард зохион байгуулахаар болжээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан