Нацист Германы эрх баригчдын 1936-1939 онд барьсан 10 мянган ортой энэ зочид буудал уг нь дэлхийд хамгийн томд орох буудал.
Германы Рюген арал дээр Балтийн тэнгисийн элсэн эрэг дагуулан барьсан таван давхар, дөрвөн км урт энэ буудалд өнгөрсөн 70 жилийн хугацаанд нэг ч жуулчин, зочин ирж буудаллаагүй гэнэ.
Уг нь наран арлагын газраас ердаа л 150 метрт байрлах энэ нүсэр байгууламжийг Гитлер уг нь германы ажиллагсадыг амраах, нацист суртал нэвтрүүлгийг түгээх гол түшиц болгохоор бодсон гэнэ.
Тэр бүр далайн хамгийн том амралт болгож нэмж 10 өрөө бүхий комплекс нэмэх гэж байж.
Хонгил, ариун цэврийн өрөөнүүд нь дотогшоо харсан бол зочид, амрагчдын өрөө нь бүгд далай руу харсан, тус бүрий 5х2,5 метр хэмжээтэй, хоёр ор, тосгууртай юм байна.
Давхар бүрт ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүр, амрах өргөн талбайтай энэ байгууламжаа дайны үед цэргийн эмнэлэг болгохоор ч бас давхар бодож.
Барилга ч ашиглалтад орох болж, дайн ч дуусч Гитлерийн төлөвлөгө өөрчлөгдөх нь тэр.
Гитлерийн эсрэг эвслийнхэнхний их бөмбөгдөлтийн үеэр Гамбургийн олон иргэн энэ байрны нэг блокт хоргодож байсан бол дайны дараа зүүн германаас дүрвэж ирсэн иргэдийг байрлуулдаг байсан байна.
Цэргийн ангиудыг ч бас байрлулж байсан гэнэ.
Одоо ямар ч байсан эрх баригчид 300 ортой ч болов амралтын газар нээж, усан сан, теннисийн талбай, худалдааны төв байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.