Манайд хүрэх ёстой газраадаа зам тавьж чадаагүйгээс очиход бэрхшээлтэй байх нь захаас аваад. Гэтэл америкт замтай атлаа хаа ч хүрдэггүй газар бас байна гэнэ. АНУ-ын Нью-Мексико мужийн Альбукерке хотын орчимд Сан-Матео уул руу чиглэсэн хатуу хучилттай 15 км зам бол тэднийхээр “Хаа ч хүрдэггүй” зам гэнэ. Угаасаа ч энэ зам цаашаа үргэлжлэлгүй мухардаад зогсдог байна. Энгийнээр ажихад цөл дундуур яваад уул руу очдог зүгээр л нэг зам. Гэхдээ түүгээр хэн ч явадаггүй, учир нь хүмүүс явахаасаа сэжиглэдэг болж. Хүмүүсийн ярих нь ийшээ, энэ замаар явсан хүмүүс машинтайгаа сураггүй алга болдог, эргэж ч ирдэггүй, замаас ч гарсан мөр байдаггүй гэнэ. Үнэхээр 1997 онд машинтай 17 хүн яваад сураггүй болсон гэдэг яриа бий. Хууль хяналтынхан, хүмүүс эрэл сурал болоод юу ч олоогүй гэдэг. Тэгээд ууланд үэнхээр гэмт хэргийн ямар нэгэн бүлэглэл байдаг, үүгээр явсан хүмүүс рүү халдаж алаад нуудаг гэдэг ч орон нутгийн цагдаагийнхан үүнийг үгүйсгэдэг байна. Гэхдээ л цааш явахгүй мухардаж төгсдөг энэ замаар өнөөдөр хэн ч зорчихгүй “Хаа ч хүрдэгүй зам” хэмээн орхижээ.
Нисэх онгоц, хөлөг онгоц алга болдог Бермудын гурвалжин шиг хуурай газрын бас нэг тайлагдашгүй Бермуд энд байдаг байна.