Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бионсе хэвлэлийн хурал дээр амьдаар дуулав

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолд Төрийн дууллаа дуулж олны таашаалыг хүртсэн дуучин Бионсе амьдаар дуулаагүй, бичлэг тавьсан гэдэг нь удалгүй мэдэгдэж, олныг гайхашруулсан. Гэвч энэ тухай Бионсе саяхныг хүртэл өөрөө тайлбар хэлээгүй билээ. Тэгвэл дуучин удахгүй болох “Super Bowl”-ын шоу тоглолтынхоо тухай хэвлэлийн хурлын үеэр төрийн дууллаа амьдаар дуулж, өөрийнхөө чадварыг баталжээ. Танхим дүүрэн цугларсан хэвлэлийнхний хамгийн түрүүнд асуух зүйл нь төрийн дууллын тухай байх болно гэдгийг сайн мэдэж байсан Бионсе тайзанд гарч ирмэгцээ ямар ч тайлбаргүйгээр төрийн дууллыг хөгжимгүйгээр амьдаар дуулсан байна.

Үүний дараа хэвлэлийн хурал эхэлсэн бөгөөд энэ үеэр Бионсе яагаад Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолд бичлэг тавьснаа тайлбарлажээ. Тэрээр хэлэхдээ “Super Bowl”-д бэлтгээд тангаргийн ёслолд тусгайлан бэлтгэх цаг зав гараагүй, үлээвэр найрал хөгжмийн багтай нийлж хангалттай бэлтгэл хийж чадаагүй учир эрсдэл гаргахгүйн тулд бичлэг тавихаар шийдсэн гэсэн байна. Харин одоо тэрээр “Super Bowl”-д хангалттай бэлтгэлтэй байгаа учир амьдаар дуулна хэмээн мэдэгджээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан