Холлиудын нэрт жүжигчин Ума Турман тэндээ хамгийн хачин ээж нэр авчээ. Ийм хачин нэр авахад түүний шинэ төрсөн охиндоо өгсөн нэр нь нөлөөлж гэнэ. Тэрээр охиндоо Розалинд Аруша Аркадина Алталун Флоренс Луна гэсэн ер бусын урт нэр өгсөн байна. Гэр орондоо, тэр бүү хэл сургууль соёлын газарт ч ийм урт нэрийг хэрэглэх нь төвөгтэй баймаар. Ума өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч нэгэн ярилцлагадаа охиноо зүгээр л Луна гэж дуудаж байна гэжээ. Харин урт нэр өгсөн тухайдаа “Би сүүлийн удаа ээж болж байгаа болохоор өөрт таалагддаг бүх нэрийг багтаасан тийм нэрийг охиндоо өгсөн” гэсэн байна. Жүжигчин маань гурван удаа гэрлэж хоёр хүүхэдтэй болсон нь одоо 15-тай охин Майя Рей Турман-Хоук, 10 настай хүү Левон Роэн Турман-Хоук нар юм.