Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ АВАРГА ХАРҮМАФҮЖИ НЭГ Ч УНАЛГҮЙ БАШЁГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Мэргэжлийн сүмогийн 2013 оны эхний сарын барилдаанд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нэг ч уналгүй түрүүллээ. Тэрээр башёгийн 12 дахь өдрөөс тэргүүлэх байр суурийг эзэлж, сүүлийн гурван өдөр амжилтаа бататгасаар ялалт байгууллаа. Өчигдөр буюу тэмцээний төгсгөлд их аварга Хакүхотой барилдаж давсан юм. Их аварга Хакүхогийн хувьд 12 даваа, гурван унаатай тэмцээнийг дуусгалаа. Түүний ялагдалд Хакүхогийн хувьд сүмогийн эцэг гэгдэх, их аварга Тайхогийн таалал төгссөн явдал багагүй нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин Харүмафүжигийн их ялалтад аварга цолоо хамгаалж бататгах гэсэн хүсэл тэмүүлэл жинтэй нөлөөлсөн гэнэ. Мэргэжлийн сүмогийн холбооны удирдлагууд Харүмафүжиг өнгөрсөн оны сүүлийн башёд тааруухан барилдсан гэж үзээд сануулга өгөөд байсан. Уг сануулгад хацү башёд сайн барилдахгүй бол зодог тайлахыг тусгаад байсан билээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан