Супер модель Жизель Бундхен, NFL-ийн од Том Брэди нарын гэр бүл 2011 онд худалдан авсан эдлэн газраа танигдахын аргагүй болтол нь засч сайжруулжээ. Гурван хүүхдийн ээж аав болсон алдарт хос хүүхдүүдээ тоглох уужим зайг нь бодож 22 мянган фут хавтгай дөрвөлжин талбай бүхий эдлэнг 11 сая ам.доллараар худалдан авсан юм. Гэвч энэ үнэтэй эдлэн тэднийг худалдан авах үед нурах шахсан барилга байсан бол өдгөө 20 сая ам.долларын үнэ хүрэхээр сүрлэг сайхан харш болжээ.
Дэлхийн хамгийн өндөр орлоготой супер модель Жизель Бундхен эдлэндээ бүрэн засвар хийхдээ найман унтлагын өрөө, зургаан гарааш, нөхөртөө дасгалын өрөө, дарсны агуулах гээд шинээр олон зүйл хийсний дээр хүүхдүүдээ зугаацуулах тоглоомыг ч зэхжээ. Хоёр жигүүрээ гүүрээр холбосон энэ байшинд хүүхэд асрах өрөө, үйлчлэгчийн өрөө ч бас бий ажээ.
Ууланд авирах, алхах дуртай хосын авсан эдлэнгийн ойролцоо толгод байдаг бөгөөд тэдний хөршүүдийн дунд Арнольд Шварцнеггер, Хайди Клум байдаг аж. Бас Том Брэддигийн том хүүгийн ээж жүжигчин Брижит Мойнахан ойролцоо нь байдаг гээд давуу тал ихтэй гэнэ.
Өмнө нь ийм байжээ.