Альпийн тарваганууд маш их үргэмтгий бас аймхай амьтад. Тэд хүний бараа байтугай үнийг нь авангуутаа сүүлээ годгонуулж, шүдээ тачигнуулаад ойр орчимдоо байгаа бүлдээ хүртэл аюулын дохиог дамжуулдаг. Гэвч найман настай Маттео Вальча бол тэдний хувьд жинхэнэ найз нь юм.
Тэд хүүг өөртөө ойртуулж, хамт сууж, ярилцахыг зөвшөөрдөг
" Тэр үнэхээр тарваганууддаа хайртай. тэдний нөхөрлөл дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Тарваганууд нь хүүг маань тэдэнд ямар ч айдас хүйдэс авчрахгүй гэдгийг тун сайн ойлгодог. хүн амьтны хооронд үүссэн энэ холбоог ажиглах үнэхээр сонирхолтой байдаг юм" хэмээн хүүгийн аав ярьсан байна.
Маттеог ойртоод очиход тарвагануул нь бүчин тэжээх бүр тоглох боломж олгодог.
Тарвага бол 50 см урттай, 8 кг орчим жинтэй амьтан. Хүү тэднээс төдийлэн том харагддаггүй гэнэ.
Хачирхалтай нь Маттеогоос бусад хүн тарваганы хувьд дайсан.
Эдгээр гэрэл зургийг Маттеогийн Инсбургийн сургуулийн багш 46 настай Макаэльд авах боломж олджээ.
Багш эмэгтэй энэхүү гайхамшиг гэрэл зургуудыг авсан өөрөө ч итгэхгүй байгаа гэнэ.
"Хүнээс ойлгүй, түүнтэй уулзах гээд ирж байгаа энэ үйл явдлыг буулгана гэдэг ямар ч сайхан амьтны зургийг авахаас хэдэн зуу дахин дээр хэмээн Макаэль ярьжээ.
Эдгээр зурагнууд 2012 оны наймдугаар сарын 27 Австрийн Альпид авсан гэрэл зургууд юм.