/Холливудын жүжигчин Шарлиз Терон хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Швейцарийн Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шагнал гардан авлаа. Тэрээр дэлхий нийтийн анхаарал татсан энэхүү чуулганд оролцож буй завшааныг ашиглаж ДОХ/ХДХВ-ийн халдвараас хүүхэд залуусаа хамгаалахыг уриалсан юм. НҮБ-ын Энхийн элчээр ажилладаг Шарлиз Терон төрөлх Өмнөд Афркт нь ДОХ/ХДХВ-ийн улмаас ямар эмгэнэлтэй байдал үүсчихээд байгааг форумын төлөөлөгчдөд онцлон хэлээд энэ өвчинтэй тэмцэх ажил дуусах цаг хол байна гэж мэдэгджээ.
Давосын Эдийн засгийн чуулганд дэлхийн 40 гаруй улс орны удирдагч, төрийн тэргүүнүүд , мянга мянган бизнесийн төлөөлөгч, дэлхийд тэргүүлэх компанийн шийдвэр гаргагч, боссууд цугларч, дэлхий нийтийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцдэг юм.