“Хэрвээ миний амжилтыг бурхныхтай л зүйрлэхгүй бол би аз жаргалтай байж чаддаггүй” хэмээн ганцхан эмэгтэй л хэлсэн байдаг. Үнэхээр тэр өөрийгөө аз жаргалтай байлгаж чадах тэр амжилтандаа хүрсэн. Түүний нэрийг Есүс, Будда, Аллахаас илүүтэйгээр дэлхий ертөнцийн долоон тэрбум хүн мэднэ. Тэр бол Гиннесийн номонд хамгийн өндөр орлоготой эмэгтэйгээр тэмдэглэгдэн үлдсэн. Харамсалтай нь дэлхийд нэр алдраа түгээсэн хүчирхэг эмэгтэйчүүд гэр бүлийн тогтвортой амьдралтай байх нь тун цөөхөн. Энэ нь олон эмэгтэйг эвдэж болох ч Мадоннагийн хувьд бол эсрэгээрээ. Тэр хамгийн хүчтэй эмэгтэй, зөвхөн өөртэйгээ байхад л аз жаргалтай байж чаддаг хүн. “ Мадоннатай хамт хамгийн үнэтэй, хамгийн том орон дээр зөвхөн би өөрөө л хэвтэж байдаг. Би өөрөө өөртөө л зориулагдсан хүн” хэмээн тэрээр хэлэх дуртай. Гэвч хүчтэй эмэгтэй гээд эр хүнээс бүх л насаараа зайтай явна гэсэн үг биш. Тэр ямар ч эрийг өөртөө дурлуулж чадах шидтэн. Гэхдээ хайр бүхэнд нь сургамж, ухаарал үлдсэн хэмээн Мадонна хэлсэн байдаг.
Ухаарал 1: Өөртөө итгэ, бусдын анхаарлын төвд нь амьдар
“Хүн гэдэг гайхамшигтай үдшийн даашинз эсвэл зүгээр л шалны алчуур хийх тийм л нэг материалтай адил” гэдэг энэ үгийг Мадонна нэр алдарт хүрээгүй байхдаа өөрийн мөрдлөг болгодог байжээ. Ээжийнхээ хүнд өвчнөөс болоод түүнд хурдхан том хүн болох шаардлага тулгарсан гэдэг. Мадоннаг дөнгөж таван настай байхад ээж нь хорт хавдрын улмаас нас барсан аж. “Хаягдсан мэт мэдрэмж, ганцаардал гэх мэт зүйлээс болоод тэрээр бушуухан том хүн болохыг хүсч байжээ. “Намайг яг диваажингаас хөөчихсөн санагдаж билээ. Ээж минь амьд байсан тэр мөч бол жинхэнэ диваажин байсан юм” хэмээн хожим нь дуучин ярьсан байдаг. Аав нь хэдийгээр аль болох ээжийнх нь орон зайг дүүргэх гэж хичээж байсан ч Мадонна зургаан хүүхдийн нэг байсан гэдгийг мартах аргагүй. Эр хүн хэдий хичээвч бүсгүй хүний орон зайг нөхөж чадахгүй учраас удалгүй хоёр дахиа гэрлэжээ. Гэрлэлтээс хоёр ч хүүхэд төрсөн аж.
Уоррен Битти
Гэтэл Мадонна аавыгаа алдахаас үргэлж эмээж, зөвхөн хажууд нь л амар тайван унтдаг хэвээр байв. Сургуульдаа тэр сайн сурлагатны нэг байсан ч охид моод хөөж, нүүрээ будаж байхад нугасны муухай дэгдээхэй л байлаа. Охид түүнтэй найзлахыг хүсдэггүй учраас тэр эсэргүүцлээ илэрхийлж тод өнгөтэй ноосон цамц, урт оймсноосоо салдаггүй байсан гэдэг. Сургууль дээр ч гэртээ ч тэр өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн мэт мэдэрдэг байсан гэдэг. Ах дүү нар нь Мадоннаг аавын хайртай хүүхэд байсных нь төлөө гадуурхана. Гомдол, ганцаардал охиныг өөрийн гэсэн орон зайгаа үүсгэхэд нь нөлөөлсөн бололтой. Католик сургуульд орж, хөвгүүдтэй нөхөрлөж, урлагийн үзлэгт ганцаараа усны хувцастай оролцоод л... Түүнд хөгжим, бүжиг үнэхээр сонирхолтой байлаа. Балетаар хичээллэж, хөвгүүдтэй охидыг шоглож жинхэнэ дүрсгүй нэгэн болж хувирав. Тэр хөвгүүдийн дунд үнэхээр нэр хүндтэй охин боллоо.
Тийм учраас: Мадонна маш хурдан бусдын анхаарлын төвд байх нь ээж, аавыгаа алдахаас айх, ганцаардахаас зугатах хамгийн сайхан арга байна гэдгийг мэдрэв. Гэвч тэр бүжгээр хичээллэх болсноор өөрийгөө хөөрхөн охин гэдгийг ухаарчээ. Ийнхүү тэр анх өөртөө итгэлтэй байдал, болчимгүй алхам нь эрчүүдийн анхаарлын төвд оруулдаг гэдгийг мэдсэн гэдэг.
Ухаарал 2: Эр хүнийг удирд, өөрийнхөө зорилгод хүр
Кристофер Флиннагийн удирдлага дор бүжгээр хичээллэх явцдаа Мадонна өөрийгөө улам бүр мэдэрч байлаа. Кристофер охиныг музей, уран зургийн галерейгаар дагуулан явж урлагийн анхны мэдэгдэхүүн зааж бас өөрийнхөө байнга очдог ижил хүйстнүүдийн бүжгийн клуб руу ч дагуулаад очдог байв. “ Түүнд би яг л архинд донтогч шиг шигдэж байлаа. Өөрийнхөө чадах чинээгээрээ түүнийг сорж, мөлжихийг хүсч байлаа” хэмээн Мадонна анхныхаа багшийн тухай ярьсан байдаг.
Шон Пенн
Ийнхүү өөрийн гэсэн тодорхой мэдлэг, чадвартай болсныхоо ачаар Мадонна дэлхийг өлмий дороо сөгдүүлэхийг хүсчээ. Ганцхан чемодан барьсан охин Нью-Йорк руу нисчээ. Огт танихгүй хот. Тэр замдаа тааралдсан хүн бүрийг өөртөө татаж, амжилт руу ахих шат болгон ашиглахыг хүсч байв. Удалгүй тэрээр хөгжимчин Дэн Гилроемтэй танилцсан байна. Хэдийгээр тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ч Мадоннад ашигтай байлаа. Мадонна хөгжмийн хамтлагт оров. Бөмбөр тоглож, дуу дуулах анхны мэргэжлийн мэдэгдэхүүнд суралцаж эхлэв. Ингээд өөрийнхөө амжилтын шатнаас зуурч, цаашид ахихаар хамтлагаа орхин одов. Гэхдээ бөмбөрчин Стефен Брэйг “атгах”-аа мартсангүй. Түүнд дурласан гэвч Мадоннагийн хувьд хэзээ ч гол зорилгоо мартсангүй. “ Тэр бол хөгжмийн талаар маруухан ойлголттой миний жинхэнэ аврагч байлаа.” хэмээн дурссан байдаг
Мадонна ер бусын амбицтай, эр хүн гэдэг түүний хувьд хамтдаа цаг өнгөрөөх хамгийн том зугаа бас амжилтын шат нь байв.
Тийм учраас: Мадонна гайхалтай эрх мэдлийг атгаж, эрчүүдтэй тоглож чаддаг байв. Тэр өөрт таалагдсан хэнийг ч тоглолтын дараа түр саатаач хэмээн урьж чаддаг байв. Сайхан залууд “ чи ямар сайхан уруултай юм бэ, Надтай үнсэлцэх үү” хэмээн тулгаж чаддаг байсан. Аальгүйтэх, барьц алдуулсан шулуухан зан нь түүний амжилтын бас нэг нууц гэнэ шүү.
Ухаарал 3: Эр хүнийг хуурах хэрэггүй
Мадонна өөрийнхөө янз бүрийн араншингаар хүмүүст өөрийнхөө тухай ярих өдөр үлдээдэг байв. “Тэр хүмүүсийг өөртөө татаж, түүнд чи заавал надад хэрэгтэй шүү гэсэн ойлголт төрүүлж чаддаг байсан” хэмээн найз нь ярьсан байдаг. Залуухан, халуухан охиныг продюсер Марк Кейминс хажуугаараа өнгөрүүлж чадсангүй. Чухам тэр хүн л Мадоннаг амжилтад хүргэсэн аж. Мадонна маш хурдан амжилтад хүрчээ. “Материаллаг охин” дууныхаа клипний зураг авалтын үеэр тэрээр Шон Пеннтэй танилцсан байна. Мадонна шууд л “ Бид дотносно, бие биедээ дурлана, тэгээд гэрлэнэ” хэмээн хэлсэн гэдэг. Тэр өөрөө жүжигчинд сарнай бэлэглэсэн аж. Пенний гадаад байдал түүнд яагаад ч юм аавтай нь ахтай нь тун адилхан санагдсан учраас энэ бол миний эр хэмээн зүтгэж байлаа. Харин Пеннтэй сүй тавьсан тухай нь сонссон хүн бүр “ Тэр бол хэтэрхий хувийн зохион байгуулалт муутай, хүмүүжлийн доголдолтой нөхөр. Одоохон боль. Тэр бол сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн” хэмээн анхааруулсаар байхад Мадонна зүгээр инээгээд л орхидог байв.
Гайхалтай хуримын дараа жинхэнэ хар дарсан амьдрал эхлэв. Хуримын өмнөх Шоны халамж, анхаарал тэр чигтээ сарнин алга болов. Шон сэтгүүлчидтэй зодолдож, гудамжаар эхнэртэй нь сээтэн хаясан эр бүрийг ална хэмээн заналхийлж буу, хутга агсаж явах болов. Мадонна өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж эхэлжээ. Жүжигчин Сандра Бернхардтай Мадонна ижил хүйстний харилцаатай гэсэн элдэв мэдээлэл тарж эхлэхэд Шон уурандаа түүнийг хэдэн цагийн турш тасралтгүй зодож, багаа хуулав. Хэрүүл, зодоон мэдээж салалтыг дагуулав. Мадонна эр хүний маш бага дутагдалтай тал нь түүнийг мангас болгон хувиргадгийг мэдэв.
Тийм учраас: Мадонна дурлалд болгоомжтой хандаж эхлэв. Эр хүнийг хамт байгаа бол хэзээ ч хуурч болохгүй гэдгийг Мадонна анхны гэрлэлтээсээ дэндүү сайн мэдэрсэн аж. Таныг бишрүүлж байсан тэр зан араншин, мангас болон хувирахад тоосын чинээ ч үлддэггүй гэдгийг бүү мартаарай хэмээн найз нөхөддөө сануулдаг болжээ.
Ухаарал 4: Эр хүнд үр хүүхэд л хамгаас чухал
Азгүй гэрлэлтээсээ үүдэн аальгүй зангаа бага зэрэг татаж сурчээ. Харин түүнийг дэгээндээ оруулсан анхны эр бол Уоррен Битти. Нэгэн удаа Мадоннаг гэртээ ирэхэд нь маш их бэлэг угтав. Дотуур хувцас, гоёмсог даашинз гээд л . Хамгийн хачирхалтай нь тэр бүхэн Мадоннад захиалсан юм шиг яг өөрийнх нь хэмжээгээр таарч байлаа. Мадонна “ Би бол бэлгээр хууртагдах хүн биш. Дотуур хувцсаа өөрөө худалдаад авах чадал өнөөдөртөө надад байна” хэмээн уурласан ч бэлгийг авчихсан гэдэг.
Шонтой харьцуулахад Уоррен ер бусын тайван эр байв. Түүнээс гадна амьдралын хийгээд бусад туршлагаараа гайхалтай нэгэн байлаа. Гэвч тэр Мадоннагийн эр биш. Дэндүү хурц догшин зантай бүсгүй Уоррен яг л аянга цахилгаан шиг хэмээн найз нөхөддөө ярьсан байдаг. Уоррен бүсгүйн энэ ааш араншингаас залхаж, өөрөө л зай барьж эхэлсэн байна. Уорренгоос салах нь миний хувьд аавыгаа алдсантай адилхан байлаа хэмээн хожим нь Мадонна дурссан байдаг.
Карлос Леон
Тийм учраас: Мадонна Уорренг хувцсаа аваад гараад явсан хойно нь ч итгэж байлаа. Гэвч... Тэр өдрөөс хойш өөрийнхөө амьдралыг өөрчлөхөөр шийджээ. Түүнийг аз жаргалтай болгож чадах ганцхан зүйл бол хүүхэд гэдэгт итгэв. Жүжигчин Тони Уордтой дотносч хүүхэдтэй болсон ч дутуу төрөлт, үр хөндөлт гээд... Мадонна хүүхэдтэй болохыг тулд анхны нөхөртөө ч санал тавьж үзсэн байна. Гэхдээ үзэсгэлэнт Лурдес охины эцэг нь түүний фитнесийн багш Карлос Леон байлаа.
Ухаарал 5: Эрчүүд өөрөөсөө илүү бүсгүйчүүдээс зугатдаг
Найруулагч Гай Ричитэй учирсан нь түүний амьдралын хамгийн сайхан бас чухал үе байсан биз. Тэр эцсийн эцэст хайж явсан эртэйгээ учирсан гэдэгт итгэж байлаа. Тэр сайхан залуу бас тун тайван, хүмүүжил сайтай эцэг. “Тэр бол жинхэнэ миний хамгаалагч” хэмээн Гай Ричиг магтаж байлаа. Тэр Гай Ричийн халуун тэврэлтэд байхдаа л маргаашид итгэдэг байсан гэдэг. Хоёр дахь хүүхдээ ч төрүүлэв. Рокко хүүгээ төрүүлээд Дэвидийн өргөж авав. Гэвч долоон жилийн дараа тэд тус тусын амьдралыг хөөлөө. Гай уламжлалт гэр бүлийн дулаахан уур амьсгалыг л хүсч байсан юм. Эхнэр нь кабере бүжиглэж, нүцгэн шахуу тайзан гарч гүйхийг биш эр нөхөр үр хүүхдээ халамжилсан тийм гэр бүл түүнд хэрэгтэй байлаа. Мадонна энэ удаа л эрчүүд хүчтэй бүсгүйчүүдээс зугатдаг гэдгийг ойлгожээ.
Гай Ричи
Тийм учраас: Өнөөдөр Мадонна залуу амрагийг л сонгодог болж. Түүнийг залуухан эр Брахим Заибаттай хамт байхыг олонтаа харах бослон байна. Хэдийгээр залуу эр 50 настай Мадоннатай гэрлэхийг хүсч байгаа ч харин дуучинд энэ тийм ч сайн сонголт санагдахгүй байгаа бололтой. Мадонна түүний сэтгэл зүйн аливаа асуудлыг бусад хүн шийдэхгүй гэдэгт итгэдэг болжээ. Тэр зөвхөн өөрөө л өөрийнхөө төлөө зүтгэх ёстой гэдгийг мэддэг. “ 50 насандаа би аливааг материаллаг талаас нь илүү бодитойгоор хүлээж авдаг болж. Бодит ертөнц дээр ямар ч нөхцөл тавихгүй хайр байдаг юм байна. Бас эргүүлж заавал шан харамж нэхэхгүй талархал ч байна. Хувиа хичээх хэрэггүй итгэл гэж бас бий гэдгийг мэдэрдэг болсон. Өнөөдрийн миний баримтлах зарчим бол энэ гэдэгт итгэж байна хэмээн тэрээр бичжээ.