Америкийн хэвлэл мэдээллүүд Жоди Фостерийн хүүхдүүдийн биологийн эцэг нь Мел Гибсон хэмээн бичиж байна. Фостер нь 14 настай Чарльз, 12 настай Кит гэсэн хоёр хүүтэй. Хүүхдүүд томрох тусмаа Гибсонтой тун адилхан болж байгаа гэнэ. Сэтгүүлчид ийн хардах болсон нь “ Алтан бөмбөрцөг” наадмаас үүдэлтэй. 50 настай Жоди “ Кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны шагнал гардаж хэлсэн үгэндээ “ Хайртай хөвгүүддээ, ээждээ баярлалаа” гээд Мел Гибсонд хандан “ Чи мэдэх үү. Чи ч бас намайг аварсан хүн шүү” гэжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Жодигийн ширээнд 57 настай Гибсон сууж байсан юм. Зургуудад ажиглалт хийсэн генеалогич нар хөвгүүд Гибсонтой үнэхээр адилхан байна хэмээн баталжээ.
Харин Жодигийн хувьд хөвгүүдийн эцгийн талаарх нууцыг задлахыг хүсэхгүй байна. Тэрээр өмнө нь хөвгүүдээ 21 нас хүрэхэд л энэ мэдээг албан ёсоор хэлнэ хэмээн зарлаж байсан билээ. Жоди Гибсон на 1994 онд анх “Мэверик” кинонд хамтран тоглосон билээ. 1998 онд Жоди том хүүгээ төрүүлсэн юм. Магадгүй Гибсон намйан хүүхэдтэй ч Жодид үрийн донороор тусласан байж болзошгүй гэнэ.