Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
“ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ” ЗААЛГҮЙ БОЛЖ, “ХАСЫН ХҮЛГҮҮД БАГ” ТОГЛОХ ЭРХГҮЙ БОЛСОН УУ
МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой холбогдож зарим мэдээллийг тодрууллаа.
-Энэ жилийн “Үндэсний дээд лиг” хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн ч тоглолтуудаа зогсоосон. Яагаад зогсоосон талаар тодруулбал?
-Хэд хэдэн шалтгааны улмаас лиг эхний тоглолтуудаа хийгээд зогслоо. Хамгийн эхний шалтгаан бол тэмцээн явуулах заалгүй болчихлоо. ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн газарт удаа дараа заал гаргаж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн боловч шийдэж өгөөгүй. Спортын төв ордны заалыг долоо хоногийн таван өдөрт нь өнгөрсөн жил байгуулагдсан МҮСБХ-нд өгчихөөд бусад холбоодод боломж олгохгүй байна л даа. “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо зохион байгуулах гэсэн боловч түрээс нь өндөр, хол учир үзэгчид цөөхөн очдог болохоор боломжгүй болсон. Үзэгчдийн тасалбарын орлогоороо заалны түрээсийн тодорхой хувийг төлдөг юм. Тэгэхээр энэ жил дээд лиг завсарлахаар болсон гэж ойлгож болно.
-Спорт бэлтгэлийн төвөөс цагийн хуваарь гаргаад хоёр лигийг зэрэг явуулж болохгүй байсан юм болов уу?
-Наранбаатар даргатай уулзахад “Хэн сайн ажил хийсэнд нь л заалаа өгнө” гэж мэдэгдсэн. Уг нь манай лиг 1994 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн том тэмцээн шүү дээ. “Үндэсний супер лиг” бол зөвхөн энэ жилээс л зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр ийм тэмээ ямаа шиг зүйлийг харьцуулж болдог л юм байлгүй.
-Танай лигт тоглох баг байхгүй болсон учраас зогсоосон гэсэн мэдээлэл байсан?
-Манай лигийг заалгүй болгочихсон учраас аргагүйн эрхэнд тэмцээнээ зогсоосон. Тэгэхээр багууд тэмцээнгүй болохоор “Үндэсний супер лиг”-т тоглоно шүү дээ. Гэхдээ бас тэд очсон багуудад ялгавартай хандаж байгаа гэсэн. Манай лигээс очсон багуудын дотроос ганцхан “Хасын хүлгүүд” багийг аваагүй юм билээ.
-Ямар шалтгаанаар аваагүй юм бол?
-“Хасын хүлгүүд” багийг тарсан гэсэн худал мэдээлэл гарсан байна билээ. Энэ баг тараагүй. Саяхан Бээжинд багаараа бэлтгэл сургуулилт хийж байгаад ирсэн. Бусад багуудын адил л бүрэлдэхүүнтэй. Гэтэл танай баг “Үндэсний супер лиг”-т тогловол түрүүлэх нь ойлгомжтой. Тийм учраас оруулахгүй гэсэн хариу өгсөн байсан.
О.Баярцогт: Лигт зориулж АНУ-аас дөрвөн тоглолт авч ирэхээр болсон ч...
Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнд “Хасын хүлгүүд” багийг яагаад оролцуулахгүй болсон талаар багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогтоос тодрууллаа.
-“Хасын хүлгүүд” багийн бүрэлдэхүүн тарсан учраас “Үндэсний супер лиг”-т оролцоогүй гэсэн мэдээлэл байна?
-Манай баг саяхан Бээжинд Хятадын оюутны хоёр багтай нөхөрсөг тоглолт хийгээд саяхан эх орондоо ирсэн. Ингэж яваад ирэх хооронд МСБХ-ны “Үндэсний дээд лиг” цуцлагдсан байсан. “Үндэсний супер лиг”-т орохоор мэдүүлгээ ССАЖЯ-нд өгсөн ч манай багийг оролцуулахгүй гэсэн хариу өглөө. Манай баг тараагүй. Бас бусад багуудтай адил бүрэлдэхүүнтэй тоглодог.
-Оролцуулахгүй байх тодорхой шалтгаан хэлээгүй хэрэг үү?
-Танай баг хүчтэй учраас оруулахгүй л гэсэн.
-Юу гэсэн үг вэ. Аль хүчтэй нь ялах спортын хууль биз дээ?
-Манай багийг лигтээ оруулахгүй гэсэн хувь хүний л шалтаг байх. Түүнээс “Хараагийн харцага”, “Танан” гээд багтай адилхан л төвшний тоглогчид манайд байгаа. Сайдад танилцуулахдаа Үндэсний шигшээ багийн бүх тоглогчийг авсан гэх мэт буруу мэдээлэл өгөөд яваа сураг гарсан.
Манайх лигт оролцох гэж АНУ-аас дөрвөн тоглогч гэрээгээр авахаар болсон. Лигийн хамгийн гол сонирхол татах зүйл бол легионер тоглогчдыг багтаа оролцуулах шүү дээ. Хэрэв энэ чигээрээ биднийг лигтээ оруулахгүй бол бидэнд их хохирол учирна. Легионер тамирчдын зардал мөнгө гээд бидэнд асуудал үүсээд байна.
“Үндэсний супер лиг”-т яагаад “Хасын хүлгүүд” багийг тоглуулахгүй байгаа талаар МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгаас тодруулахаар холбогдтол “Энэ талаар ярих боломжгүй байна. Дараа яриарай” хэмээн утсаа тасаллаа. Уг нь ССАЖЯ-ны удирдлагууд энэ сарын 8-нд МҮОХороо, МСБХ, МҮСБХ-ны удирдлагыг хүлээн авч уулзсан билээ. Энэ үеэр сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг” болон “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, шигшээ багийг хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцон мэдэгдэл гаргасан. Тэгэхдээ хоёр холбоо нь тус тусдаа лигийн тэмцээн явуулахыг зөвшөөрч, “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээний нээлтэд ССАЖ-ын сайд оролцон тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүстэй уулзсан билээ. “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн болоогүйгээс үүдэн гараад буй нөхцөл байдалд ССАЖЯ ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. “Дээд лигт оролцож байсан зарим баг цаашид МҮСБХ-оос явуулах “Супер лигийн тэмцээн”-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Үүнийг манайхаас нааштай хүлээн авч МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэд хандсан. Тэрээр шинээр үүссэн нөхцөл байдалд сагсан бөмбөгийн спортын хөгжил, баг тамирчид, дасгалжуулагчийн эрх ашиг, шударга өрсөлдөөнийг дэмжиж, “Үндэсний дээд лиг”-ийн бүх багийг “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнд шилжин тоглуулахыг зөвшөөрсөн. Гэтэл үүнийг нь дагадахгүй хэсэг хүн бий бололтой. Зохих хүмүүст нь хариуцуулж арга хэмжээ авах болно” хэмээн ССАЖЯ-наас мэдэгдсэн юм.
baggui bolood liggui bolchihood yu yariad bgaan be. ajlaa tuluvluduggui chine l haragdaj bn shde. odoo ahmadiin temtseenee l hiij dee
uhej bsan ch ukuunii ligd toglohgui gesen yasan??? kkkkk
Жил бүрийн яг өдийд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг” хэдэн өдрийн өмнө нээлтээ хийсэн ч завсарлаад байгаа. Гэхдээ Монгол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг” эхэлсэн нь дээд лигийн завсарлах шалтгаан болсон гэх хүмүүс бий. “Үндэсний супер лиг”-ийн тоглолтод “Хасын хүлгүүд” баг оролцохгүй байгаа шалтгааныг баг нь тарсан гэх мэдээлэлтэй холбож тайлбарлах нь ч байна. Ингээд ямар учир шалтгаанаар тэмцээн завсарлаж, “Хасын хүлгүүд” багийн талаархи мэдээллийн мөрөөр зарим хүнтэй холбогдож дараахь зүйлийг тодрууллаа.
Б.Дашдорж: “Үндэсний дээд лиг”-ийг энэ жил завсарлахаар болсон
МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой холбогдож зарим мэдээллийг тодрууллаа.
-Энэ жилийн “Үндэсний дээд лиг” хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн ч тоглолтуудаа зогсоосон. Яагаад зогсоосон талаар тодруулбал?
-Хэд хэдэн шалтгааны улмаас лиг эхний тоглолтуудаа хийгээд зогслоо. Хамгийн эхний шалтгаан бол тэмцээн явуулах заалгүй болчихлоо. ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн газарт удаа дараа заал гаргаж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн боловч шийдэж өгөөгүй. Спортын төв ордны заалыг долоо хоногийн таван өдөрт нь өнгөрсөн жил байгуулагдсан МҮСБХ-нд өгчихөөд бусад холбоодод боломж олгохгүй байна л даа. “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо зохион байгуулах гэсэн боловч түрээс нь өндөр, хол учир үзэгчид цөөхөн очдог болохоор боломжгүй болсон. Үзэгчдийн тасалбарын орлогоороо заалны түрээсийн тодорхой хувийг төлдөг юм. Тэгэхээр энэ жил дээд лиг завсарлахаар болсон гэж ойлгож болно.
-Спорт бэлтгэлийн төвөөс цагийн хуваарь гаргаад хоёр лигийг зэрэг явуулж болохгүй байсан юм болов уу?
-Наранбаатар даргатай уулзахад “Хэн сайн ажил хийсэнд нь л заалаа өгнө” гэж мэдэгдсэн. Уг нь манай лиг 1994 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн том тэмцээн шүү дээ. “Үндэсний супер лиг” бол зөвхөн энэ жилээс л зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр ийм тэмээ ямаа шиг зүйлийг харьцуулж болдог л юм байлгүй.
-Танай лигт тоглох баг байхгүй болсон учраас зогсоосон гэсэн мэдээлэл байсан?
-Манай лигийг заалгүй болгочихсон учраас аргагүйн эрхэнд тэмцээнээ зогсоосон. Тэгэхээр багууд тэмцээнгүй болохоор “Үндэсний супер лиг”-т тоглоно шүү дээ. Гэхдээ бас тэд очсон багуудад ялгавартай хандаж байгаа гэсэн. Манай лигээс очсон багуудын дотроос ганцхан “Хасын хүлгүүд” багийг аваагүй юм билээ.
-Ямар шалтгаанаар аваагүй юм бол?
-“Хасын хүлгүүд” багийг тарсан гэсэн худал мэдээлэл гарсан байна билээ. Энэ баг тараагүй. Саяхан Бээжинд багаараа бэлтгэл сургуулилт хийж байгаад ирсэн. Бусад багуудын адил л бүрэлдэхүүнтэй. Гэтэл танай баг “Үндэсний супер лиг”-т тогловол түрүүлэх нь ойлгомжтой. Тийм учраас оруулахгүй гэсэн хариу өгсөн байсан.
О.Баярцогт: Лигт зориулж АНУ-аас дөрвөн тоглолт авч ирэхээр болсон ч...
Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнд “Хасын хүлгүүд” багийг яагаад оролцуулахгүй болсон талаар багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогтоос тодрууллаа.
-“Хасын хүлгүүд” багийн бүрэлдэхүүн тарсан учраас “Үндэсний супер лиг”-т оролцоогүй гэсэн мэдээлэл байна?
-Манай баг саяхан Бээжинд Хятадын оюутны хоёр багтай нөхөрсөг тоглолт хийгээд саяхан эх орондоо ирсэн. Ингэж яваад ирэх хооронд МСБХ-ны “Үндэсний дээд лиг” цуцлагдсан байсан. “Үндэсний супер лиг”-т орохоор мэдүүлгээ ССАЖЯ-нд өгсөн ч манай багийг оролцуулахгүй гэсэн хариу өглөө. Манай баг тараагүй. Бас бусад багуудтай адил бүрэлдэхүүнтэй тоглодог.
-Оролцуулахгүй байх тодорхой шалтгаан хэлээгүй хэрэг үү?
-Танай баг хүчтэй учраас оруулахгүй л гэсэн.
-Юу гэсэн үг вэ. Аль хүчтэй нь ялах спортын хууль биз дээ?
-Манай багийг лигтээ оруулахгүй гэсэн хувь хүний л шалтаг байх. Түүнээс “Хараагийн харцага”, “Танан” гээд багтай адилхан л төвшний тоглогчид манайд байгаа. Сайдад танилцуулахдаа Үндэсний шигшээ багийн бүх тоглогчийг авсан гэх мэт буруу мэдээлэл өгөөд яваа сураг гарсан.
Манайх лигт оролцох гэж АНУ-аас дөрвөн тоглогч гэрээгээр авахаар болсон. Лигийн хамгийн гол сонирхол татах зүйл бол легионер тоглогчдыг багтаа оролцуулах шүү дээ. Хэрэв энэ чигээрээ биднийг лигтээ оруулахгүй бол бидэнд их хохирол учирна. Легионер тамирчдын зардал мөнгө гээд бидэнд асуудал үүсээд байна.
ССАЖ-ын сайд багуудыг ялгаварлахгүй гэв
“Үндэсний супер лиг”-т яагаад “Хасын хүлгүүд” багийг тоглуулахгүй байгаа талаар МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгаас тодруулахаар холбогдтол “Энэ талаар ярих боломжгүй байна. Дараа яриарай” хэмээн утсаа тасаллаа. Уг нь ССАЖЯ-ны удирдлагууд энэ сарын 8-нд МҮОХороо, МСБХ, МҮСБХ-ны удирдлагыг хүлээн авч уулзсан билээ. Энэ үеэр сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг” болон “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, шигшээ багийг хэрхэн бүрдүүлэх талаар санал бодлоо солилцон мэдэгдэл гаргасан. Тэгэхдээ хоёр холбоо нь тус тусдаа лигийн тэмцээн явуулахыг зөвшөөрч, “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээний нээлтэд ССАЖ-ын сайд оролцон тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүстэй уулзсан билээ. “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн болоогүйгээс үүдэн гараад буй нөхцөл байдалд ССАЖЯ ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. “Дээд лигт оролцож байсан зарим баг цаашид МҮСБХ-оос явуулах “Супер лигийн тэмцээн”-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Үүнийг манайхаас нааштай хүлээн авч МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэд хандсан. Тэрээр шинээр үүссэн нөхцөл байдалд сагсан бөмбөгийн спортын хөгжил, баг тамирчид, дасгалжуулагчийн эрх ашиг, шударга өрсөлдөөнийг дэмжиж, “Үндэсний дээд лиг”-ийн бүх багийг “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнд шилжин тоглуулахыг зөвшөөрсөн. Гэтэл үүнийг нь дагадахгүй хэсэг хүн бий бололтой. Зохих хүмүүст нь хариуцуулж арга хэмжээ авах болно” хэмээн ССАЖЯ-наас мэдэгдсэн юм.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
zochin
bayartsogt togloogui l bn shdee
2013.01.25
2013.01.24
2013.01.24