Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Шварцнеггерийн кино зардлаа олж авч чадах уу

Нэг хэсэг улс төрд гүн хутгалдаж, Холливудыг бараг мартаад байсан Арнольд Шварцнеггер эргээд кино формондоо орох гэж багагүй хичээж буй. Амбан захирагчийн суудлаас буусны дараа эхнэрээсээ ч салсан түүнд шинэ киноноос өөр чухал ажил үлдээгүй юм. Гэхдээ түүний шинэ кино эхнээсээ амжилт муутай байна. "The Last Stand" хэмээх түүний тоглосон шинэ кино box-office-оос ердөө 1,9 сая  долларын орлого олсон нь 30 сая ам.доллараар бүтээсэн зардал өртгөө олж авахад ч эргэлзээтэй болгож байгаа юм. Тийм ч учраас их ажлын дараа А.Шварцнеггер түр амарч, хөвгүүдтэйгээ цагийг өнгөрүүлж байна. Гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа тэрээр үе үе хүүхдүүдтэйгээ уулздаг юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан