Хоёр сарын өмнө Жастин Бибер, Селена Гомез хоёр анх удаа салахад Жастин “Cry Me River” дууг тоглолтынхоо үеэр дуулж байв. Харин тэд хоёр дахиа салахад Селена энэ дууг дуулав. Жастин Тимберлэйкийн дуулснаар олон нийтэд илүү хүрсэн “Салалтын дуу” гэгддэг “Cry Me River”-ийг Селена Гомез уржигдар Нью-Йоркт болсон ЮНИСЕФ-ийн тоглолтод оролцохдоо дуулжээ. Богем стилийн даашинз өмсч, үсэндээ цэцэг хатгасан Селена дуулахынхаа өмнө “Өнгөрсөн хэдэн сард олон зүйлийг үзэж тууллаа. Надад төрсөн уйтгар, гунигтай, хачин тэр бүх мэдрэмжийг энэ дуу илтгэж байгаа юм” хэмээн хэлсэн нь Жастин Биберээс хоёр ч удаа салсан адармаатай үеийн тухай хэлж буй хэрэг юм.
Селена Гомез ийнхүү салалтын дуу дуулж байхад Жастин Биберт гунигласан шинж огт байсангүй. Тэрээр Твиттерээрээ ээлжит сюрпризээ барьж, олныг гайхашруулсан юм. Залуу од өмдөө шувталсан зургаа Твиттерт нийтлээд хэсэг хугацааны дараа устгасан боловч аль хэдийнэ 86000 мянган хүн түүнийг нь харж амжжээ. Тэрээр Твиттерт 33 сая дагагчтай юм.