Холливудын нэр жүжигчин Леонардо Ди Каприо хэсэг зуур амарч, ойрынхонтойгоо цаг нөгцөөж тэдэндээ анхаарал тавихын тулд киноноос түр зуур завсарлахаар шийдсэн гэнэ. Тэр хамгийн сүүлд гурван ч кинонд гол дүр бүтээснийхээ дараа амрахаар шийджээ. “Би жаахан ядарлаа, одоо надад удаан хугацааны амралт хэрэгтэй байна. Хоёр жилийн дотор гурван ч киноны ард гарч бүр сульдчихлаа” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ тэрээр хэзээ киноны ажилдаа эргэн орохоо хэлээгүй байна. Тэр бас хүрээлэн байгаа орчны талаарх олон нийтийн арга хэмжээнд оролцоно гэдгээ хэлжээ. Тэр “Би энэ дэлхийг сайжруулахыг хүсч байна. Би дэлхийг тойрон нисч хүрээлэн байгаа орчныг сайжруулахын төлөө ямар нэг юм хийхийг хүсч байна” гэжээ.
Холливудын нэр жүжигчин 38 настай Ди Каприо хамгийн сүүлд Квентин Тарантиногийн “Чөлөөлөгдсөн Жанго” киноны гол дүрд тоглосон юм.