Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адель хүүгээ нууцалсаар

Алтан бөмбөрцгийн наадмаас шилдэг киноны дуу шагнал хүртсэн Британийн дуучин Адель Лос Анжелост түр амьдарч байна. Тэрээр ирэх сарын 24-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолд бас оролцох ёстой учир эх орон руугаа буцахын оронд АНУ-д үлджээ. Паппарацуудаар дүүрэн Лос Анжелост түр оршин сууж буй Адель сонор сэрэмжээ ер алдахгүй байна. Тэрээр дөрвсөн сартай хүүгийнхээ царайг хэвлэлээс маш сайн нууцалж, гадагшаа гарах бүртээ өлгийгөөр нь халхалж, нэрийг нь ч нийтэд зарлахаас татгалзаж байгаа юм. Түүний танил одод хүртэл хүүхдийнх нь нэрийг мэдэж чадаагүй гэнэ. Жүжигчин Жессика Альба Аделийн хүүд бэлэг илгээхдээ сагсан дээр нь нэрийг нь бичих гээд эрэл сурал болсон ч мэдэж чадаагүй гэнэ. Түүнээс хүүдээ ямар нэр өгснийг нь Алтан бөмбөрцгийн ёслолын үеэр сэтгүүлчид асуусан боловч Адель үүнийг хэтэрхий хувийн асуудал хэмээн хэлэхээс цааргалсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан