Жүжигчин Деми Мур Эштон Катчераас салсны дараа өөрөөсөө насаар дүү залуустай хэдэнтээ холбогдож байсан ч сүүлийн үед Харри Мортон хэмээх рестораны эзэн залуутай болзож байгаа гэсэн мэдээлэл бий. Жүжигчин Линдсей Лохан, Женнифер Анистон гээд Холливудын бүсгүйчүүдтэй холбогдож байсан Харри Мортон Деми Мурыг хэдэн ч удаа болзоонд урьсан гэж хэвлэлээр бичиж байв. Харин Деми Мур саяхан Мексикт амрахдаа тэнд амарч байсан бараг бүх залууст сээтэн хаяж, тэндэхийнхнийг гайхашруулжээ. Үүнийг батлах зургийг ч паппарацууд авчээ. 50 гарсан ч бие галбир нь сайхан хэвээрээ байгаа жүжигчин бүсгүйд залуучуудтай танилцах тийм ч хэцүү биш бололтой. Ийм нэг залуутай хамт усанд сэлж, цагийг өнгөрүүлжээ.
Өнгөрсөн онд нөхрөөсөө салсны дараа Деми Мурын сэтгэл санаа тогтворгүйтэж, дандаа өөрөөсөө хоёр дахин дүү залуустай холбогдох болсон нь охидуудынх нь дургүйцлийг төрүүлж, тэд хэсэг хугацаанд ээжтэйгээ холбоо тасарч байсан юм.