Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“UB Dance 2024” олон улсын чөлөөт бүжгийн фестиваль энэ сарын 12-нд болно

Экстримкрейв студиэс санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “UB Dance 2024” гудамжны бүжгийн улсын хамгийн том фестивалийг аравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, олон улсын нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой.Орчин үеийн бүжгийн найман төрлөөр залуучууд өөрсдийн авьяас чадвараа сорих бөгөөд шилдгүүдийг тодруулах тэмцээн “Midway event hall"-ийн тайзнаа болно. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан