Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам хаах үеэр нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны авто замд 2024 оны 10 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 10 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийнэ.Үүнтэй холбогдуулан авто зам хаах үеэр нийтийн тээврийн Ү:30 "Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб", Ч.63 "Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр", Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай", АТ:3 "Засгийн газрын ордон-Энканто-Хүннү 2222 хороолол" чиглэлүүд ЭНЭ зураглалын дагуу зорчино.Харин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шанд Хурган” хэсгийн авто замд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан авто зам хаах үеэр нийтийн тээврийн Х:10 "Эмээлт /Хурган-5 шар", Х11 "Хүй 7 худаг-Эмээлт /хурган/-5 шар" чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан