Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос $3.2 тэрбумаар давжээ
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа
Прокуророос 42,415, мөрдөн байцаалтын 3,612 хэрэгт хяналт тавьжээ
ФҮЛХЭМ КЛУБИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна
ШЕЗ: Шүүхийн байрны 421 тэрбумын зардлыг Засгийн газраас хүсэж байна
Боловсролын салбарын 2024-2028 оны зардлын хүрээг танилцуулах уулзалт зохион байгуулав
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын барилга угсралтын ажлыг 2025 оноос эхлүүлнэ
Нийтийн тээврийн Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлд өөрчлөлт орууллаа
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос $3.2 тэрбумаар давжээ
Гадаад худалдааны 2024 оны эхний есөн сарын гүйцэтгэлийг Гаалийн Ерөнхий Газраас экспортын 556,246, импортын 306,004 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өслөө. Экспортын барааны нийт дүнд
- эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь
- нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлжээ.
Статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27.3 мянган тонн, ямааны мах 4.7 мянган тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болов. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар өсжээ.
2024 оны эхний есөн сард экспортолсон
- хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д;
- үхэр адууны боловсруулсан ширний 85.8 хувийг БНХАУ-д,
- самнасан ноолуурын 76.8 хувийг Итали-д;
- ямааны угаасан ноолуурыг 99 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 66.3 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
0 Сэтгэгдэл