Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ган-Очир: Намайг хилс хэрэгт гүтгэж, хорьсон

И.АРИУНЖАРГАЛ

Иргэн Г.Ган-Очир өнгөрсөн 2022 онд Франц улсын шоронд хоригджээ. Энэ  талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д товч мэдээлэл хүргэлээ. Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн нүүрсний 40 их наядын хулгайн хэргийг дэлгэж эхэлсэн аж. Ингээд тун удалгүй “Монгол улсын эрх баригчдын хүсэлтийн дагуу” гэх үндэслэлээр Франц улсын шоронд хоригдсон байна. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж, Франц улсын Засгийн газарт хүсэлт тавихдаа дараах гурван  үндэслэлийг хүргүүлжээ. Үүнд, Сонгуулийн ерөнхий хороонд худал мэдээлэл цацсан, 461 дүгээр хорих ангиас хүн оргуулсан, эхнэрээ шатаахыг завдсан гэх үндэслэлээр хилс хэрэгт гүтгэж, жил найман сарын хугацаанд Францын шоронд хорьсон байна.  Эцэст нь 2024 оны наймдугаар сарын 14-нд болсон шүүх хурлаар гэм буруугүй хэмээн суллагджээ.  Иргэн Г.Ган-Очир “Би 2008 оноос Тагнуул болон эрүүгийн цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажилтан байсан ба хүн худалдаалах, хар тамхи мансууруулах бодис гээд эрүүгийн цагдаагийн байгууллагад ажиллах явцдаа олон гэмт хэрэг дээр ажилласан. Ингээд, хүн худалдаалах, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх зэрэг хэргийг илрүүлсэн боловч Монголын прокурорын байгууллагаас холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Миний төрийн тусгай албанд ажиллаж байснаа зарласан нь нууцын гэрээг зөрчиж байгаа хэрэг. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн бага хурал миний олон нийтэд мэдээлэл өгч буй сүүлийн боломж байх магадлалтай” гэсэн юм. Мөн тэрээр Монгол улсынхаа төлөө залуу нас, нөөц бололцоо бүх зүйлээ зориулсны эцэст хилс хэрэгт гүтгэгдсэндээ гомдолтой байгаагаа илэрхийлээд, цаашдаа ч энэхүү тэмцлээ үргэлжлүүлж, олон улсын хүний эрхийн байгууллагуудад төлөө гомдол гаргана гэдгээ хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан