Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Стартапуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бизнес инновацын газрын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн стартапуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар санал солилцлоо. 

Уг уулзалтыг төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд түшиглэн нийслэлийн инновацыг хөгжүүлэх бодлого, хотын тулгамдсан асуудлыг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, стартап бизнесийг дэмжих зорилгоор зохион байгуулсан юм.

Уулзалтад оролцсон стартапуудын төлөөлөл гарааны компанийн зах зээлийг хамгаалах, инкубатор төвүүдийг олноор байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулах, хүний нөөцийн хомсдолд шийдэл гаргах, хөнгөлөлттэй зээл олгох боломжтой эсэх тухай санал уламжиллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр стартапуудын төлөөллийн асуултад хариулж, төрөөс үзүүлж болох дэмжлэгүүдийг дурдан, хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар гаргалгааг дэвшүүлэв. 

Тэрбээр “Төр бодлого гаргаж, хувийн хэвшлүүд хэрэгжүүлэх бодлого баримтална. Иймээс стартапууд гаргасан санаагаа оюуны өмчөөр баталгаажуулсан тохиолдолд хуулийн хүрээнд нийслэлээс зарлаж буй бүтээн байгуулалтын тендерт давуу эрхтэйгээр оролцох боломжтой болсон. Мөн гаргасан санаагаа ганцаараа зүтгүүлэх бус ижил төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрэх боломжтой” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
НИЙСЛЭЛ ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.БАЯР ХҮРГЭЕ. ҮЕ ҮЕИЙН ХОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ТОЛГОЙ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛ УТАА, ТҮГЖРЭЛ. ДАРГАА САНАЛ ХҮЛЭЭЖ АВНА УУ. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХААР ХОТОД БАЙГАА ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭХНЭР , ХҮҮХДИЙГ ЗӨӨДӨГ ТЭЭВЭРЛЭДЭГ АВТОМАШИНЫГ ЖУРАМЛАХ НЬ ЗОРЬЖ БУЙ АЖИЛ, ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН ТҮГЖРЭЛ БУУРАХ ТОМ ҮНДЭСЛЭЛ ШҮҮ. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хамгийн их уншсан