Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барина
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг хааж, хэсэгчлэн шинэчилнэ
"УВДИСТ ӨРГӨӨ" хамтарсан үзэсгэлэн
Өнөөдрийн сэрэмжлүүлэг
МАН-ын Залуучуудын холбооноос 1980-аад оныхон “явжээ”
Баянгол дүүрэг дэх төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзав
Англи хэлний багш бэлтгэхэд Канад Улстай хамтарна
Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг шинэчилнэ
Сүхбаатар дүүрэг дэх төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, бодлого, төлөвлөлтөө танилцуулан, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож буй. Өнөөдөр Сүхбаатар дүүргийнхэнтэй уулзлаа.
Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 25 ерөнхий боловсролын сургуульд 47,951 хүүхэд суралцаж байна. Энэ дүүрэгт АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС-ийн лицей, Монгол Улсын Консерватор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургадаг зэрэг олон төрлийн сургууль байдаг онцлогтой. Мөн Сүхбаатар дүүрэг нь 2012 оноос хойш Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн үзүүлэлтээр нийслэлийн хэмжээнд тэргүүлж ирснийг тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн онцоллоо.Уулзалтын үеэр захирлууд эцэг эх, асран хамгаалагчдын сургууль болон багшид хандах хандлагыг эерэг болгоход анхаарч ажиллахыг хүсэв.
0 Сэтгэгдэл