Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн тэнцэл I-VIII сард ₮1.6 их наядын ашигтай ч өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурчээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээнэ ДЭЛХИЙН ЦОМЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!
“Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2026 он хүртэл хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар Улаанбаатар хотын айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний дизайныг боловсруулсан. Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд санал зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий НЗД-ын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахалж ажиллана.  Тиймээс төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л хувь нэмрээ оруулж, хамтын ажиллагаагаа дахин бататгана” гэв.Мөн тэрбээр Улаанбаатар хотын иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнх нь хэрэглээний усны зэв болон булингартай холбоотой байдаг. Тиймээс уг асуудлыг зайлшгүй нарийвчлан судлах шаардлагатай байна. Иймд тус судалгааг мөн хамтран хийх саналтай байна. Судалгааны үр дүнд тулгуурлан зэвийг бууруулах шийдэл, стратегийг боловсруулна гэдгийг хэллээ.АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл “НЗДТГ болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь 2007 онд компакт гэрээнд гарын үсгээ зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.  Бид арав гаруй жилийн турш үргэлжилсэн түншлэлийнхээ хувьд Монгол Улсын хот суурин газрын хөгжлийг дэмжиж, урт хугацааны дэд бүтцийн олон төслүүд дээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан