Гурилын дундаж үнэ нэг килограмм нь 2220 төгрөгийн ханштай байна
Чөлөөт бөхийн УАШТ-д “Алдар” спорт хороо тэргүүлэв
Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар хэлэлцлээ
"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ
“Олон Улсын аврагч гал сөнөөгчдийн спортын холбооны 22 дугаар хурал”-д оролцлоо
Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан “Олон Улсын аврагч гал сөнөөгчдийн спортын холбооны 22 дугаар хурал”-д ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Монголын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар оролцоод ирлээ.
Нийгэм
Сумдын сургууль, цэцэрлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Бигэр, Цогт, Цээл, Бугат, Тонхил сум, Баянтоорой тосгоны сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлыг хүүхэд, эцэг эх, багшийн оролцоотойгоор зохион байгууллаа.
Нийгэм
Тусгаарлан ажиглах 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан.
Нийгэм
“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй
ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 25-наас зохион байгуулж эхэлсэн.
Нийгэм
Д.Сумъяабазар: Дэлхий нийтээр соёлын өвд ач холбогдол өгч, улс орноо сурталчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум өчигдөр боллоо. Форумын “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм.
Нийгэм
Эрсдэлийн үнэлгээнээс гарсан үр дүнг УОК-т танилцуулахаар ажиллаж байна
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ хувилбар болох “Омикрон” вирус дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсад тархаж болзошгүй салбар дундын 26 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.
Нийгэм
“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриаллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан.
Нийгэм
Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна
Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байна. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна.
Нийгэм
Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.
Нийгэм
Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм.
Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн.
Нийгэм
Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна
Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Харин цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв.
Нийгэм
Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.
Нийгэм
Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд
Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.
Нийгэм
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 227 баг ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.
Нийгэм
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджийн орчим байна.
Нийгэм