“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОАЖ-ЫН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Улс төр
КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТЫГ СҮХБААТАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.
Улс төр
Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав.
Улс төр
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.
Улс төр
Төрийн албаны хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхыг ТАЗ-өөс зөвлөлөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.
Улс төр
НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнээр өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв.
Улс төр
ЗГ:Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав.
Улс төр
У.ХҮРЭЛСҮХ:Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хатуу хяналт тавьж ажилла
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.10.27/ хуульзүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Сүүлийн жилүүдэд тус салбарт Засгийн газрын тэргүүн биечлэн ажиллаагүйг албан хаагчид онцолж байв. Эхлээд Дотоод хэргийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, Спорт цогцолбор, номын сан, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангийн техник хэрэгслийн хүчин чадлыг үзэж сонирхов.
Улс төр
Тэргүүлэгчид нийслэлийн Засаг даргын орлогч нарыг томилох асуудлыг зөвшилцлөө
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр
Улс төр
У.Хүрэлсүх: Бурхан Халдун хайрхан нь эх түүхийн голомт, ариун дагшин шүтээн ашдын заяат нутаг юм
Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов.
Улс төр
ЗГХЭГ-ЫН ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ КАНАДЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав. Гуравдагч хөрш, хамгийн том хөрөнгө оруулагч Канад Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.
Улс төр
АТГ:УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГААГҮЙ
УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав.
Улс төр
Ирэх сард 10 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авна
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх сард нийтдээ 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Тухайлбал, зургаан нислэг нь БНСУ, нэг нь Франкфурт, Токио хот руу хоёр, Нурсултан руу нэг удаа нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Улс төр