Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Ингэснээр төслийг хууль санаачлагчид буцаахаар болж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хууль батлагдвал "Өнөөдөр ажил хийж байгаа залуу хүн тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ" гэж байсан юм.

Мөн тэтгэврийн үр шимээ хүртэж чадалгүй нас барвал тэтгэврийн хуримтлал нь хүүхдүүдэд нь шилждэг байхаар зохицуулалтыг тусгасан гэдгээ хэлэлцүүлгийн үеэр онцолсон байна.

Одоогоор нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан