Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
У.Хүрэлсүх:Нэн тэргүүнд эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинд хамруулахаар төлөвлөж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
Улс төр
БНЭУ-ААС ОЙРЫН ХУГАЦААНД ВАКЦИН НИЙЛҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.
БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.
Улс төр
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн түнш байж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. АХБ нь Үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөх томилолтын хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 18-наас 29-ний өдрүүдэд зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж, тус банкны 2021-2024 онд манай улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг зөвшилцөхөөр холбогдох салбарын яам агентлагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа.
Улс төр
"Хар жагсаалт"-аас Монгол Улсыг хассан тогтоол ирэх сараас мөрдөгдөнө
Европын Холбооны албан ёсны сэтгүүлийн өнөөдрийн дугаарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтаас буюу “Хар жагсаалт”-аас Монгол Улсыг хассан Европын Комиссын тогтоолыг нийтэлсэн байна.
Улс төр
МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлтэй танилцлаа
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.
Улс төр
У.ХҮРЭЛСҮХ:Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Хөрөнгийн биржид зочиллоо.
Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн ажилтан албан хаагчдад болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид нийт арилжаа эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулах түүхэн үзвэрийн танхимыг нээж, арилжааны цан цохиж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл сонсов.
Улс төр
Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татна
Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан. УОК-оос 2-р сараас эхлэн тогтмол чартеруудыг гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн.
Улс төр
АНУ-ын Засгийн газраас Монголд 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олголоо
АНУ Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА) дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам. доллар) өргөтгөл хийж гарын үсэг зурсан талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Улс төр
АН-ЫН 10 ДУГААР ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ
Ардчилсан Намын 21 аймаг, 9 дүүргийн 1400 хүн 2020.12.18-нд 10 дугаар Их хурлаа зарлан хуралдуулсан. Харамсалтай нь АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ Их хурлын шийдвэр гарснаас хойш АН-ыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлийг АН-ын гишүүд, 10 дугаар Их хурлын төлөөлөгчид эрс буруушааж байна.
С.Эрдэнэ хууль бус үйлдлийнхээ хүрээнд танай байгууллагад хандан хүсэлт, албан тоотууд өгч байгааг цахим орчноос олж мэдлээ.
Улс төр
Шатар сонирхогчдын улсын АШТ-ийг онлайнаар зохион байгуулна
Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2021.01.13/ хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Улс төр
Г.Занданшатар:Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчдын гавьяа марташгүй үнэ цэнэтэй
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчдод гүн хүндэтгэл илэрхийлж, ойн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.
Улс төр
Алтанбулаг боомтыг 2 дугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хаах шийдвэр гарлаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улс төр
Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Улс төр
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Улс төр
Г.Занданшатар:Үндсэн хуулийн хүндэт харуул байх эрхэм журамт үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.
Улс төр
Ш.Адьшаа:Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн олон заалт зөрчсөнийг цаг хугацаа харуулна
УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгаа. Үүнийг цаг хугацаа харуулаад өгнө. Гэвч энэ алдаагаа засахгүй олонхиороо хүч түрэн батлах гэж байна. Тухайлбал, энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгов.
Улс төр
Газар хөдлөлт урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэв
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг сонслоо.
Улс төр