Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ЫН 10 ДУГААР ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

Ардчилсан Намын 21 аймаг, 9 дүүргийн 1400 хүн 2020.12.18-нд 10 дугаар Их хурлаа зарлан хуралдуулсан. Харамсалтай нь АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ Их хурлын шийдвэр гарснаас хойш АН-ыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлийг АН-ын гишүүд, 10 дугаар Их хурлын төлөөлөгчид эрс буруушааж байна.

 

Намын олон мянган гишүүд энэ талаар эсэргүүцлээ илэрхийлж, намын дүрмийн дагуу нэгэнт огцорсон С.Эрдэнэ хууль бус үйлдэлдээ Улсын дээд шүүхийн татан оролцуулахаар оролдож байгааг жигшин зэвүүцэж буйгаа илэрхийллээ.

Иймд цар тахлын хорионы үед Орон нутгаас ирэх боломжгүй 10 дугаар Их хурлын нийт төлөөлөгчдийг төлөөлөн Нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон төлөөлөгчид нэгэнт батлагдсан АН-ын дүрмийг бүртгэх үйл ажиллагаагаа УДШ нь С.Эрдэнэ нарын болон эрх баригчдын аливаа нэг нөлөөгүй хуулийн дагуу шуурхай шийдвэрлэхийг хүсэж байна гэв. 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан