E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ
Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Мөс цөмөрч, суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ
МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ
Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа
Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо
Ерөнхийлөгчийн айлчлал: Зургаан баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Улс төр
Ц.Хулангийн ялыг бууруулж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланд оногдуулсан 9,6 жилийн хорих ялыг 8.1 жилийн болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Улс төр
Н.Энхболд: Тэр компани “Та нар 34 хувиа ав, зөрүүлээд 300 хэдэн саяыг оруулаач” гэж ерөөсөө ярихгүй байна, бид энэ рүү орж яах юм бэ
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Улс төр
Ерөнхий cайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистан Улсын Ерөнхий cайд А.Н.Ариповтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай 2023 оны аравдугаар сарын 26-нд хоёр талын уулзалт хийлээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралд оролцож, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Улс төр
УИХ-ын дарга асан З.Энхболдын хэргийг прокурорт шилжүүлжээ
УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, УИХ-ын гишүүн асан З.Энхболдод холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд найрамдах Киргиз улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын сайд нарын танхимын даргатай хэлэлцээ хийжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Киргиз Улсад хэрэгжиж буй анхны айлчлал юм.
Улс төр
100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ
Улсын Их Хурлын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих агуулгатай санал авах үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Улс төр
Оросууд Монголд бага оврын атомын цахилгаан станц барих санал тавьжээ
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дүнгийн дагуу ОХУ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бага оврын атомын цахилгаан станц /АЦС/ барих санал тавьсан хэмээн ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко тухай мэдэгдсэн талаар middleasiannews.com сайт мэдээлжээ.
Улс төр
ЗГ: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс төр
Газрын албаныхан “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэв үү?!
Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт “...Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” хэмээн мэдэгдэв.
Улс төр