Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Оросууд Монголд бага оврын атомын цахилгаан станц барих санал тавьжээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дүнгийн дагуу ОХУ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бага оврын атомын цахилгаан станц /АЦС/ барих санал тавьсан хэмээн ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко тухай мэдэгдсэн талаар middleasiannews.com сайт мэдээлжээ.

Тодруулбал, “Эрчим хүчний салбарт Орос улс Монголд бага чадалтай атомын цахилгаан станц барих боломжтой гэдгээ зарласан” гэж Виктория Абрамченко өчигдөр /2023.10.23/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хэлсэн бололтой. Түүний хэлснээр Оросын тал өвөрмөц чадвар, технологитой тул АЦС барих салбарт нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж. Бид энэ төслийн маш том хэтийн төлөвийг аль хэдийн харж байна. Түүнчлэн Парисын цаг уурын хэлэлцээрийн хүрээнд цөмийн эрчим хүч хүлэмжийн бага ялгаруулдаг гэж хүлээн зөвшөөрсөн хэмээн В.Абрамченко нэмж хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан