NBA-гийн супер од Коби Брайнт эхнэр Ванессатайгаа эвлэрч, гэр бүлээ цуцлуулах гомдлоо шүүхээс буцаан татсан болохоо албан ёсоор мэдэгдлээ. Кобигийн удаа дараагийн хууралтаас залхсан эхнэр нь түүнээс сална гэдгээ өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард зарлаж, шүүхэд хандсан юм. Гэвч 12 жил ханилж, хоёр хүүхдийн эцэг эх болсон гэр бүлээ салгах хэрэггүй гэж тэдний хэн хэн нь шийдсэн учир ирээдүйгээ хамтдаа угтахаар болсон гэдгээ Твиттерээр зарлажээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сард 4-нд Твиттерт нэгдсэн шинэхэн жиргээч Коби “Бид эргээнд эвлэрсэн гэдгээ та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Бидний шүүх маргаан эцэслэгдсэн. Одоо бид ирээдүйгээ хамтдаа угтах болно” хэмээн бичжээ. Үнэндээ тэдний ингэж мэдэгдсэн нь саяхных боловч түүнээс ч бүр өмнө тэдний эвлэрсэн нь олон нийтэд илт болсон юм. Өнгөрсөн зун Лондонд болсон олимпоор Ванесса охидоо дагуулан Кобиг дэмжихээр очиж байсан бөгөөд зул сар гэхэд тэд хэвийн амьдралдаа аль хэдийнэ орсон байжээ.
Коби Брайнт 2001 онд бүжигчин Ванессатай гэрлэсэн юм.
Кобигийн Твиттерийн зураг