“Destiny’s Child” хамтлаг найман жилийн дараа эргэн нэгдэж, “Хайрын дуу” нэртэй цомог гаргахаар бэлтгэж байгааг Бионсе зарлалаа. Цомогт ердөө нэг л шинэ дуу багтсан бөгөөд энэ сарын сүүлч гэхэд сонсогчдын хүртээл болох ажээ. “Destiny’s Child” хамтлаг хамгийн сүүлчийн студийн альбомоо 2004 онд гаргаснаас хойш гурван гишүүн нь тус тусын бие даасан уран бүтээлдээ анхаарах болсон юм. Хамтлагийнхнаасаа хамгийн идэвхтэйгээр уран бүтээл хийж байгаа Бионсегийн хувьд ойрын үед томоохон хоёр ч тоглолтод оролцохоос гадна бие даасан тав дахь цомгоо ирэх сард гаргахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээ бий. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Төрийн дуулал дуулахаас гадна 2013 Superbowl-д томоохон шоу үзүүлэхээр бэлтгэж байгаа юм.