Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэгийн шилдэг тамирчнаар Н.Түвшинбаяр шалгарлаа

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” цом гардуулах ёслолын ажиллагаа яг энэ цаг мөчид болж байна. Тухайн жилдээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчинд олгодог энэхүү шагналын шилдэгийн шилдэг тамирчнаар олимпын хос медальт Н.Түвшинбаяр шалгарлаа. Мөн шилдэг спорт холбоогоор Монголын Жүдо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо шилдэгийн шилдэг дасгалжуулагчаар спорт сонирхогчдын дунд боксын хэмээн алдаршсан н.Ганзориг шалгарлаа. Энэхүү арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Монголын баг тамирчид Лондонгийн олимпоос оломпын таван цагариг шиг таван медаль хүртсэн нь спортын зүтгэлтнүүдийн нөр их хүч хөдөлмөр юм. Үүнийг шинэ Засгийн газар, Монголын төр зүгээр хараад өнгөрч болохгүй. Тиймээс насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгож байхаар болсон. Энэ бол том дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа мандан бадрахад тамирчдын маань хүч хөдөлмөр хамт байдаг юм аа” гэсэн юм.
Бөртө чоно наадмын шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг баг: Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг
Шилдэг дасгалжуулагч: Ганзориг /бокс/
                    З.Дүвчин /чөлөөт бөх/
                    О.Балжинням /жүдо бөх/
Шилдэг шүүгч: Д.Сэрээтэр
Шилдэгийн шилдэг олимпын зүтгэлтэн: Ж.Түмэн-Аюуш
Шилдэгийн шилдэг спорт холбоо: Жүдо бөхийн холбоо
                       Чөлөөт бөхийн холбоо
Шилдэг холбоо: Монголын геминастикийн холбоо
            Уулын спортын холбоо
Шилдэг олимпын танхим: Өмнөговь аймгийн Афин төв
Шилдэг тамирчин: Урантунгалаг /байт харваа/
            Т.Мөнхтунгалаг /чөлөөт бөх/
            Б.Гүндаваа /шатар/
            П.Бүрэнтөгс /Улсын арслан үндэсний бөх/
            С.Батцэцэг /чөлөөт бөх/
            С.Ням-Очир /жүдо/
            Т.Мөнх-Эрдэнэ /бокс/
            Н.Төгсцогт /бокс/
Шилдэгийн шилдэг тамирчин: Олимпын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр шалгарч, Бөртэ чонын эзэн боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан