Монголын үндэсний олимпын хороо зуны олимпын дараа дөрвөн жилийнхээ хийсэн ажлыг дүгнэж, дараагийн дөрвөн жилд энэ байгууллагыг удирдах эрхмүүдийг сонгодог уламжлалтай. Тэгвэл МҮОХ-ны тэргүүлэгчдийг сонгох хурал өнгөрсөн өдрүүдэд болсон юм. Хурлаас МҮОХ-ын Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улирал сонгогдсон. Харин МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин, Ж.Хатанбаатар, Э.Мөнх-Очир нар сонгогджээ.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /Спортын менежментийн холбоо/, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн /тэшүүрийн холбооны тэргүүн/, Ж.Хатанбаатар /Спортын анагаах ухаан/, Э.Мөнх-Очир/ буудлага/, Ц.Дамдин /кураш/, Д.Сугар /даам/, Д.Дорлигжав /жүдо/, Л.Халтар /гимнастик/, Ч.Зоригбаатар /хөнгөн атлетик/ нарын есөн хүн сонгогджээ. Тэргүүлэгчид 18 нэр дэвшсэн юм.