Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дагвадорж: Нөгөө өвөөтэйгөө уулзсан шүү


Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Долгорсүрэнгийн Дагвадоржийг халз тулаанд дуудаж хоёр оронд төдийгүй олон орны хэвлэл мэдээллээр дуулиан болсон Канжи Антонио Инокитой их аварга маань өчигдөр уулзжээ. Тэрээр олимпын гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын алдарын баатар Ёошида Саоригийн хүлээн авалтад уригдан очиж тэнд "өрсөлдөгчтэйгөө" таарчээ. Мэдээж хэрэг хамтдаа зургаа ч авахуулаад амжсан тухайгаа их аварга маань өөрөө твиттер хуудсаараа цацсан юм. Аварга твитрээр бичихдээ “Нөгөө өвөөтэйгөө таарсан шүү” гэж хошигнон бичсэн юм.


Олимпын гурав, дэлхийн 12 удаагийн аварга Япон улсын алдарын баатар Ёошида Саоригийн хамт

Түүнийг тулаанд дуудсан Канжи Антонио Иноки нь Японы Ёкогамад зургаан хүүхэдтэй баяны гэр бүлд 1943 онд төрсөн нэгэн. Эцэг Сэжиро Иноки нь бизнесмен, улстөрийн зүтгэлтэн Канзиг таван настай байхад нь нас барсан юм байна. Иноки Хигашида дунд сургуульд байхдаа 180 см өндөр болж, сургуулийнхаа  сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Тэр бас хөнгөн атлетикийн клубт бөөрөнцөг шидэж Ёкогамагийн бүрэн бус дунд сургуулийн хөнгөн атлетикийн тэмцээний аварга болж байсан байна. 1957 онд дайны дараа гэр бүл нь  хүнд байдалд орсноос 14 настай Иноки өвөө ээж, ах нартайгаа  Бразилд цагаачилж. Тэр тэнд ч спортоо орхисонгүй  буудлага, жад, зээрэнцэг шидэлтээр хичээллэж буудлага, зээрэнцэг шидэлтээр Бразилийн аварга болсон байна.
Иноки 17 настай байхдаа тухайн үеийн алдарт тулаанч Рикозантай уулзсан байна. Тэгээд эх орондоо ирж Японы тулаанчдын ассоциацид элсчээ. Гэсэн ч тэссэнгүй АНУ-гаар хэсэг яваад 1966 онд Токиод сая Мэргэжлийн тулааны шинэ дэвжээ олж оржээ. Тухайн үедээ эндээ л Иноки  жинхэнэ од байсан байна.
1972  онд тэр Японы Тулааны урлагийн шинэ үеийг үндэслэж, хамгийн эхний тулаан нь Карл Гочийн эсрэг байсан.

Дараа нь 1995 онд япон солонгосын засгийн газар хамтарч  Пеньяанд дэлхийн тулаанчдын хоёр өдрийн наадам зохион байгуулав. Энд Иноки, Рик Флейн нарын тулааныг үзэхээр “Тавдугаар сарын 1” цэнгэлдэх хүрээлэнд 190 мянган хүн цугларч байсан юм.
1976 оны зургадугаар  сарын 26-нд Антонио Иноки дэлхийн хүнд жингийн боксын аварга Мохаммед Алитай тулалдахаар төлөвлөж байсан. Гэхдээ тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө дүрмээ өөрчилж рингэн дэх алхаануудыг хязгаарласан. Гэхдээ л 15 үе үргэлжилсэн тэмцээнд тэр хоёр 3:3-ын харьцаагаар тэнцсэн юм.

Лондонгийн олимпын босоо гурван аварга. Хүлээн авалтын үеэр

0 Сэтгэгдэл
yu matarlaad bga drak be chi setguulj yu balaarsnaa ahiad uruu unshdaa.
zodoldoh goyo shuu!
Аварга минь хөгшнийг зүгээр л орхи битгий зодоорой
arai dendvv hugshun yum bnshdee bi ch zodchihoor hehe
Эвтэй л байсан нь дээр дээ, зодолдоод яах юм бэ
70gartsan huniig zodchivol onigoond ordiin bga biz d tgd ch ene chin 2 oor sport
өвөөтэй зодолдоод хэрэггүй харин Монголынхоо хэдэн хулигаануудыг зод. Тэр Одхүү билүү тэр баагийг нэг хашраагаад өгөөсэй.
Хоорондоо эвтэй л байвал сайхан даа
naad inoki chiny zodoldoh gj jujigleed bsishde
аварга японд л байгаад байгаа юм уу
аварга урилгыг нь хүлээж авахгүй ээ настай хүнийг хүндэлж байна гэсэн
биеэр ойролцоо нөхөр байна шүү. нээрээ тулалдвал яах бол
Хамгийн их уншсан