Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одоо Д.Сумъяабазарын Р.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудах ээлж

Мэтгэлцээн бол соёлтой хэрүүл гэж миний нэгэн танил тодорхойлсон байсан. Хэдийгээр дэлхийд урлагийн төрөл болтлоо хөгжсөн ч гэсэн мэтгэлцээн гэдэг бол үүсээд байгаа асуудлыг “хэрүүл” хийж байгаа хүмүүс өөр өөрийнхөө байр сууринаас боловсон хэлбэрээр тайлбарлаж хамгаалах арга. Тиймдээ ч хэрүүлийн соёлтой хэлбэр. Тэгвэл сүүлийн үед мэтгэлцээн манайд газар авч эхэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлаар С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсанаас мэтгэлцээний гэх “өвчин”-ий халдвар тархаж эхэллээ. Мэтгэлцээн гэгчийг өмнө бид Ерөнхийлөгчийн сонгуулиар л хардаг байсан бол одоо харин энэ “өвчин” халдвар маш эрчимтэй тархаж Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зүйн салбарын шинэлэлийн асуудлаар халз мэтгэлцээнд дуудсан. Мөн Улс төрийн судлаад Л.Эрдэнэтуул УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаад байгаа.
Харин одоо халз мэтгэлцээнийг бодит байдлаар хийх болсон хүн нь Улсын аварга Д.Сумъяабазар. Түүний өрсөлдөгч нь мэдээж Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж байх нь дамжиггүй. Сэдэв нь мэдээж сүүлийн үед моодонд ороод байгаа шинэлэл гэдэг үгийг агуулсан байх нь зөв. Тухайлбал, МҮБХ-ны шинэчлэл ба цолны найрааны талаар мэтгэлцэж, бөхийн ертөнцөд буглаад байгаа идээ бээрийг болон нийгмийг хоёр талцуулаад байгаа асуудлыг шийдэх нь цагаа олсон хэрэг болно.
Улсын арслан Х.Мөнхбаатарыг сэргээш буюу хориотой эм тан хэрэглэсэн гэсэн асуудлаас болж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж бөхийн цолны найрааг гардан хийдэг гэсэн ойлголт нийгэмд үүссэн нь маргахын аргагүй үнэн. Гэвч Р.Нямдорж тэргүүний хувьд “Би амьдралдаа аливаа ажлыг мөнгөөр хийж, гүйцэлдүүлж үзээгүй. Намайг монголын ард түмэн мэднэ. Би энэ холбоог тэргүүлсээр бөхчүүдийн асуудлыг дээшлүүлэхийн тулд олон жил зүтгэсэн. Мөнхбаатар арслан намайг гүтгэж байна. Надад одоо ч 70 сая төгрөг байхгүй” гэсэн байр суурийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Харин түүнтэй өрсөлдүүлэх гээд байгаа Д.Сумъяабазар нарын хувьд бөхийн ертөнцөд найраа байсан гэдгийг нотлохыг оролдож байгаа. Улмаар Р.Нямдоржийг суудлаас нь түлхэн унагаж Аваргуудын зөвлөлөө МҮБХ-нд суулгах санаа байгаа нь илт.
Тэгэхээр ингэж хоёр талд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөгчгүй мэтгэлцээн хийж байхын оронд хэн нэгэн нь шууд л халз мэтгэлцээнд дуудаад асуудлыг олон нийтийн хүртээл болгож, нэг тийш нь болгох нь хамгийн зөв гарц ч байж мэдэх.
Гэхдээ Д.Сумъяабазар аварга Р.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудах хэрэгтэй. Мэтгэлцээнд ирэхдээ тус тусын багаа бүрдүүлж, хөгжөөн дэмжигчдээ ч авчирвал зохистой байх. Ам авснаараа Д.Сумъябазарыг дагаж зүүн талын дагавар магнайд Даян аварга А.Сүхбат, арслан Х.Мөнхбаатар нар байх нь дамжиггүй. Харин баруун талыг Р.Нямдорж тэргүүлж, холбооны дэд тэргүүн Д.Данзан, тэргүүлэгч гишүүн Д.Мягмар заан байх болов уу.
Ингээд халз мэтгэлцээд Р.Нямдоржийг 70 сая төгрөг бариад хүүдээ унаж өгөхийг гуйгаад явж байсныг, Д.Сумъяабазар мөнгө бариад давааны наймаа хийх явж байсан хүмүүсийг харсан тухайгаа илэн далангүй ярьчихвал болмоор санагдах юм.
Тэгээд ч сүүлийн үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж  Х.Мөнхбаатар арслангийн давтан шинжилгээний хариуг нуусан болж таараад байгаа. Х.Мөнхбаатар саяхан жүдо бөхийн олон улсын тэмцээнд оролцохдоо Солонгосын допингийн хүрээлэнд очиж шинжилгээ өгсөн аж. Хариугаа авах гэтэл “Бид хувь хүнтэй харилцдаггүй. Тиймээс албан байгууллагын шуудангийн хаягаар шинжилгээний хариуг явуулна” гэж хэлж.
Мөн шаварт уначихаад байгаа арслан өмнөх шинжилгээний хариугаа авъя яасан бэ гэхэд, “Танай МҮБХ шинжилгээний хариуг ирүүлэх шаардлагагүй” хэмээн хэлсэн гэх. Тэгэхээр Р.Нямдорж Х.Мөнхбаатарыг дарах гэсэн оролдлого байж магадгүй юм. Энэ мэт ээдрээтэй, улс төрийн тогоон дахь УИХ-ын гишүүн намаасаа гарсан гэх халуухан мэдээллээс илүүтэйгээр наадам үздэг хүн болгоны анхаарлыг татсан хэрэг боллоо.
Тэгэхээр халз мэтгэлцээний шүүгч нь ард түмэн байж чиглүүлэгч нь МҮОНТ-ийн Чандмань студийнхэн байх нь тодорхой. Ингэж л шийдэхгүй бол МҮБХ-г тойрсон хэрүүл маргаан он дамжсан хэрүүл болох нь. Магадгүй энэ оны онцлох үйл явдлын жагсаалтын нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх нь дамжиггүй юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Chi bitgii shaa... Chi muu nusan buu sumii naadamch neg dawj chadkuu. Naad xvn chne ulsdaa 3 uzuurleeed 10 dawj awraga awsan minii shuteen. Chamshig muu batsaaniig bi xvrtel baritsgvi xawirch xarkuu dewne dee.
Zaluust suudalaa egeed zevleed yvchihsan ch yahavdee. Nyamka. Danzka. 2 oo. Evgen behchuud ni demjeed egii
Sumyaa,sukhbat 2 buhiin holboog bur doloon door bolgono gedgiig l battai medej bn...
Chi bitgii shaa... Chi muu nusan buu sumii naadamch neg dawj chadkuu. Naad xvn chne ulsdaa 3 uzuurleeed 10 dawj awraga awsan minii shuteen. Chamshig muu batsaaniig bi xvrtel baritsgvi xawirch xarkuu dewne dee.
YUm hiisen hunee muulj hiisen zuiliig ni 1000 udaa uguisgej uuriin bolgoh gesen muu humuusiin ataat sanaaii ilrel gej oilhoh uu Chuluut niigemd uursduu bas buhiin holboo baiguulaad ursulduhiig hen ch uguisgeegui sh dee
Nymdorjig suudlaas ni awch hay
Nymdorj odoo bolsoon undesnii buh suirlee sh te.Zaigaa tawij uguh heregtei Nymdorjoo er hun shig baigaach.
Нэг түрүүлсэн аврага гэж хаана байсан юм. Өсөхбаярт өөрөө 500 сая төгрөг өгч түрүүлсэн гэдгийг тэр жил бүгд л ярьж байсан шүү дээ. Циркийг тойруулаад хашаа барисан шуналтай хоосон толгойтой мал.
sumya gogo nyamdorjooo gazart bulaad og
Olnii umnu metgeltsej yagad bolohgui gej, aigaagui bol vnen yrij bga bol sumya odoo duud, gehdee ene hed uursduu ene suudal deer suuh geed vhen hatan zvtgej bna da
nyamdorj buuh ni todorhoi shdee tiimdee ch say baahan buhiin holboonii nuhduudiig baahan shaagnuulaa bizdee
demjij bn aa. zailuulah geregtei
Ene Nyamdorj zailaach .Uls toroos Enhbayar ,Mongol bohoos Nyamdorj zailuul ard tumen,boxchuud sanaa amar baih bolno
demjij bn aa. zailuulah geregtei
Хамгийн их уншсан