Монголын үндэсний олимпийн хорооны гишүүд сүүлчийн чуулганаа хийж танхимын гишүүдээ маргааш сонгох гэж байна. Дөрвөн жил нэг удаа зохион байгуулагддаг сонгуульт ажил юм болохоор нэр дэвшигчид тодорч дор бүрнээ сурталчилгаагаа хар, цагаан гээд янз бүрээр хийж эхлэв. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө 2001 оноос хойш өнөөг хүртэл уг байгууллагыг толгойлж буй Д.Загдсүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан нарын хууччуулын өрсөлдөөнд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав өрсөлдөөнийг хурцатган нэр дэвшлээ. Олимпийн хорооны одоогийн дэд ерөнхийлөгч нь Ц.Дамдин, С.Батболд, Х.Баттулга нар бол гүйцэтгэх хорооны гишүүнээр Э.Мөнх-Очир, Х.Бадамсүрэн, Д.Арвин, М.Энхболд, Л.Халтар, Ж.Хатанбаатар нар ажилладаг. Харин энэ удаагийн гүйцэтгэх хорооны гишүүнд дараахь эрхмүүд нэр дэвшжээ.
1. Ч.Зоригтбаатар – Хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, профессор. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Мэргэжлийн сургалттай БТСДС-ийн захирал.
2. Б.Бат-Эрдэнэ – Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. УИХ-ын гишүүн, Спортын менежментийн холбооны тэргүүн, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар.
3. Д.Жаргалсайхан – Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, доктор. Гандболын холбооны ерөнхийлөгч, ССАЖЯ-ны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын дарга.
4. Б.Ганзориг – Аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын инженер мэргэжилтэй, магистр. Байт харвааны холбооны ерөнхийлөгч. “Нийслэл Өргөө” компанийн захирал.
5. Х.Баттулга – Зураач мэргэжилтэй. Гавьяат тамирчин. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч. УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд.
6. С.Батболд – Олон улсын харилцаа, эдийн засагч. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч. УИХ-ын гишүүн.
7. Ш.Бямбасүрэн – Биеийн тамирын багш, дагсалжуулагч. Баянгол дүүргийн “Шамони” олимпын зөвлөлийн дарга.
8. Ц.Дамдин – Геологийн инженер. Гавьяат тамирчин, ардын багш, олимпын мөнгөн медальт. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Кураш бөхийн холбооны ерөнхийлөгч.
9. Л.Халтар -Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Гимнастикийн холбооны ерөнхийлөгч. Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн.
10. Ж.Хатанбаатар – Эмч, анагаах ухааны доктор, профессор. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга.
11. Э.Мөнх-Очир – Гадаад худалдааны мэргэжилтэй. Буудлагын холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч.
12. Б.Ганболд – Олон улсын хөлбөмбөгийн холбооны хөгжлийн хорооны гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч.
13. Д.Сүрэнхорлоо – Цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. ССАЖ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн.
14. Ц.Даваасүрэн – Эдийн засагч. Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн.
15. Д.Сугар – Хуульч мэргэжилтэй. Даамын холбооны ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн.
16. Б.Жияандорж -Сэтгүүлч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Каноэгийн холбооны ерөнхийлөгч, МАЯСАХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга.