Монголын жүдо бөхийн шигшээ багийн 2016 оны олимпийн эрхийн оноогоо тасралтгүй цуглуулсаар. Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Цагаанбаатар нар жин өгсч барилдаж байгаа ч чансаа дээгүүр явна. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа нарын шилдгүүд чансаагаа хадгалсан хэвээр байгаа бол Д.Амартүвшин, О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, Ц.Наранжаргал нар дэлхийн шилдгүүдийн дунд хүч түрэн орж ирлээ. Жин тус бүрт 290-380 жүдоч дөрвөн жилийн турш оноо цуглуулсаар эрэгтэй эхний 22, эмэгтэй эхний 18 байрт эрэмбэлэгдсэн жүдочид олимпод хүч үзэх эрхтэй болно. Ингээд жүдочдын чансааг сонирхуулъя.
Эрэгтэй 60кг
Г.Болдбаатар-610 оноо-13 дугаар байр
Д.Төмөрхүлэг-484 оноо-16 дугаар байр
Ч.Болдбаатар-408 оноо-20 дугаар байр
Д.Амартүвшин-370 оноо-23 дугаар байр
Эрэгтэй 66 кг
Х.Цагаанбаатар-956 оноо-Дөрөвдүгээр байр
С.Мияарагчаа-794 оноо-Наймдугаар байр
Д.Төмөрхүлэг-380 оноо- 25 дугаар байр
Эрэгтэй 73кг
С.Ням-Очир -1060 оноо –Дөрөвдүгээр байр
Х.Цагаанбаатар-268 оноо-28 дугаар байрт
Эрэгтэй 81 кг
Г.Түвшинжаргал -298 оноо- 29 дүгээр байр
О.Ууганбаатар-294 оноо-30 дугаар байр
Эрэгтэй -100кг
Н.Түвшинбаяр-1046 оноо-Тавдугаар байр
Б.Тэмүүлэн-732 оноо-Наймдугаар байр
Эмэгтэй 48кг
М.Уранцэцэг -640 оноо-Аравдугаар байр
Эмэгтэй 52кг
М.Бундмаа-1124 оноо-Хоёрдугаар байр
М.Уранцэцэг-120 оноо-48 дүгээр байр
Эмэгтэй 57кг
Д.Сумъяа-608 оноо-Аравдугаар байр
Эмэгтэй 63кг
Ц.Мөнхзаяа-818 оноо-Долдугаар байр
Эмэгтэй 70кг
Ц.Наранжаргал-454 оноо-14 дүгээр байр
Эмэгтэй 78кг
П.Лхамдэгд-866 оноо-Долдугаар байр