Дэвид Бекхэм эх нутагтаа эргэн ирснийг тэмдэглэж найзууд нь гадагш гарчээ. “ЛА Галакси” багтай хийсэн гэрээгээ дуусгаад ирсэн алдарт хөлбөмбөгчин Лондоны Мэйфэйр дэх “Little House” клубт найзуудтайгаа уулзжээ. Түүний найзуудын дунд алдарт “тээвэрлэгч” Жэйсон Стэтхэм, хошин шогийн нэрт жүжигчин Жеймс Корден, крикетийн од одоо боксчин болсон Фредди Флинтофф, хөлбөмбөгийн менежер Дэйв Гарднер гээд хамгийн дотны нөхөд нь цугларчээ. Тэд энэ үдшийг зөвхөн “эрчүүдийн уулзалт” байхаар зохион байгуулсан ч Жэйсон Стэтхэм үзэсгэлэнт найз бүсгүй Рози Хантингтоноо гэртээ үлдээж төвдсөнгүй бололтой. Лондоны сэрүүн цаг агаарт их л жиндэж буй бололтой найз бүсгүйгээ сайтар гэгч нь дулаалаад дагуулж гарч иржээ. Тэд “Little House” клубт сууж байгаад үргэлжлүүлэхээр хаа нэг тийш хамтдаа такси барин явцгаажээ.
Сүүлийн хэдэн жилийг голдуу Америкт өнгөрүүлсэн хөлбөмбөгийн од Лондонд төвхнөхөөр шийдсэн гэдэг сураг гараад буй. Ямартай ч түүний эхнэр Виктория Лондонд байр хайж, хүүхдүүддээ ч сайн сургууль эрж байгаа гэнэ.
Английн хамгийн алдартай хошин шогийн жүжигчин Жеймс Корден Бекхэмийн найз
Жэйон Стэтхэм найз бүсгүйгээ эрчүүдийн уулзалт дээр дагуулан иржээ.
Тэд цааш үргэлжлүүлэхээр таксигаар явжээ.
Жэйсон ч бас араас нь такси барин явжээ.