Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бекхэмийн залгамжлагчид


/Дунд хүүгээ үнсэж байгаа нь. Бага хүү ээлжээ хүлээсээр/
Өнөө үеийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бекхэм Лос Анжелос Галакси багтай хийсэн зургаан жилийн гэрээгээ дуусгаад, төрөлх Англи нутгаа зорилоо. 2006 оноос хойш хүчин зүтгэсэн ЛА Галакси багтай хийх хамгийн сүүлчийн тоглолтоо тэрээр өнгөрсөн бямба гаригт Хьюстон Динамогийн эсрэг хийсэн юм. Америкийн хөлбөмбөгт тоглосон түүний сүүлчийн  тоглолт учраас энэ удаа Дэвид Бекхэм ёслол хүндэтгэлтэй хандаж, гурван хүүгээ хөлбөмбөгийн талбайд авчирчээ. Аавынхаа бяцхан хувилбарууд болсон Бекхэмийн гурван хүүгээс дунд хүү Ромео нь эцгийн шийрийг хатааж, хөлбөмбөгчин болж магадгүй гэлцдэг.


Бекхэмүүд, тэдний гутал хүртэл ижилхэн






Д.Бекхэмийн АНУ дахь сүүлчийн тоглолтыг Коби Брайнт гэр бүлийн хамт үзэж сонирхов.


Мөн жүжигчин Жерард Батлер түүнийг дэмжихээр иржээ.

Хөвгүүдийг бөмбөг хөөцөлдөж байх хооронд ээж охин хоёр Лос Анжелосоос нутаг буцаж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан