Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн болно

Өсвөрийн бөхчүүдийн ур чадвар, залгамж халааг тодруулж, баг хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болохоор товлогдлоо. Тус тэмцээн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 15 жилийн ойн нэрэмжит болж байгаа ба хөвгүүдийн нийт арван жинд зохион байгуулагдах юм. Тэмцээнийг Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн “Абаазан” сан ивээн тэтгэхээр болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан