Монголын марафонч Б.Сэр-Од өчигдөр Японы Осака хотод болсон Осакагийн марафон-2012-т амжилттай оролцож, түрүүлжээ. Тэрээр нийт замаа хоёр цаг 11 минут 54 секундэд туулсан бол үзүүрт орж ирсэн Японы марафонч Ясуюки Накамура түүнээс дөрвөн минут орчмын дараа буюу хоёр цаг 15 минут 39 секундэд барианд орж иржээ. Энэ удаагийн марафонд манай тамирчин бусдаасаа илт давуу байж, сүүлийн 20 минутад хол тасран түрүүлж иржээ. Тэрээр түрүүлсэндээ баяртай байгаа ч энэ удаа 2 цаг 10 минутад барианд орж ирэх зорилготой уралдсандаа хүрч чадаагүй гэдгээ Японы хэвлэлд ярьжээ. Осака хотоос хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү томоохон марафонд дэлхийн 35 орны 28 мянган тамирчин хурд хүчээ сорьсон байна.