Сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр хүрэл медалийн төлөө Филиппины шигшээ багийн тамирчидтай тоглоно. Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн цагаас гараагаа сайн эхлүүлж Хонгконг, БНХАУ, Филиппины шигшээ багийг буулган аваад байсан шигшээ багийн залуус өчигдөр шийдвэрлэх тоглолтоо эзэн орны тамирчидтай хийн ялагдал хүлээсэн билээ. Тэд энэ тоглолтод ялсан бол аваргын төлөө БНСУ-ын шигшээ багийн тамирчидтай даагаа нэхэн хүч үзэх байсан юм. Гэсэн ч мөн л шийдвэрлэх тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. Филиппины шигшээ багийн тамирчдыг өмнө нь тойргын тоглолтод 20 гаруй онооны зөрүүтэй ялж байсныг уншигчид мэдэх биз ээ. Сагсан бөмбөг сонирхогч залуусаа Монголынхоо шигшээ багийг дэмжицгээе.