Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай сагсчид Хонконгийг яллаа


Ж.Цэцэг

Тайванийн Тайпэй  хотноо оюутны сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  эхэллээ. Тэмцээнд БНХАУ, Филиппин, БНСУ, Хонконг, Монгол, зохион байгуулагч Тайванийн шигшээ багийн тамирчид тойргийн журмаар өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болж хуваарийн дагуу манай сагсчид тоглолтын салхийг хагалж Хонконгийн шигшээ багтай тоглолоо. Гарааны таван тамирчны бүрэлдэхүүнд О.Сэргэлэн, Ц.Азбаяр, Т.Санчир, Б.Билгүүн, Д.Дэлгэрням нарын тоглогчид гарав.  Эхний үе Хонконгийн шигшээ багийн давамгайлал дор 16:23 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар үед шигшээ багийн тоглолт сэргэж  31:35  харьцаатай тоглолтыг ойртуулав.  Ийнхүү эхэлсэн гуравдугаар үед манай сагсчид мөн л тоглолтыг гартаа авч тоглосоор 49:51 харьцаатай шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлэн Б.Билгүүний цагариган дээрээс довтолсон оноогоор хоёр баг тэнцэж тоглолт үргэлжилсэн бол тоглогч О.Сэргэлэнгийн дараалсан оноо, Ц.Азбаярын холын зайн оновчтой шидэлт багтаа тус хүргэж эсрэг баг завсарлага захиалахад хүрсэн юм. Ийнхүү үргэлжилсэн тоглолт эцсийн мөчид өгөө  аваатай явсаар 73:67 харьцаатай манай багийн ялалтаар  өндөрлөлөө. Энэ тоглолтод багийн төвийн тоглогч Д.Дэлгэрням 12, Б.Билгүүн 20, Т.Санчир 16, Ц.Азбаяр 8 оноо авч багаа тэргүүллээ. Шигшээ багийн залуус маргааш БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан