Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сагсчид гараагаа сайн эхлүүллээ



Ж.Цэцэгмаа


Монголын сагсан бөмбөгийн холбооны оюутны эрэгтэй шигшээ багийн тамирчид Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Тайвань улсын нийслэл Тайпей хотод ирээд байгаа билээ. Тус тэмцээнд манай улс гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд  өмнө нь хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ  удаагийн тэмцээнд Монгол, Тайвань, БНСУ, Филиппин, Хонгконг, Хятад гэсэн зургаан баг тойргийн журмаар ирэх сарын таван хүртэл  өрсөлдөж аваргуудаа тодруулах юм. Тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар сагсан бөмбөгийн спортын  олон улсын хэмжээний мастер Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нар ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох Т.Санчир, О.Сэргэлэн, Т.Азбаяр, Б.Дэлгэрням, С.Билгүүн, н.Батжавхлан  нарын туршлагатай тамирчид багтжээ. Харин үлдсэн тамирчдын тухайд  дээд лигийн тэмцээнд тоглолтын ур чадвараар хүч түрэн гарч ирж буй оюутан залуус багтсан байна.



Гараа сайн бол бариа сайн    

Тэд гараагаа тун сайн эхэллээ. Тэмцээнд оролцохоор очсон бидэнд зохион байгуулагч талаас нэг хоногийн турш аян замын ядаргаагаа тайлах боломж олгож амараасан. Ингэснээр тус хотын Фи Жен католик шашны их сургуулийн шигшээ багийн тамирчидтай  өчигдөр нөхөрсөг тоглолт хийлгэлээ. Дасгалжуулагч Сэдбазар,Пүрэвдорж нар гарааны таван тоглогчийг нэрлэхэд Сэргэлэн, Дэлгэрням, Цэнгүүнбаяр, Азбаяр, Очирбат нарын тоглогчид гарсан. Эхний үе эхэлсэн цагаас хойш тоглолтын санаалчлагыг гартаа ач  тэргүүлж эхэлсэн манай тамирчдын тоглолтын тактик хэн хүний нүдэнд илт байсан гэхэд болно. Учир нь  дасгалжуулагчдын хувьд  тамирчдаа ойр ойрхон сэлгэж  хувийн “бэлтгэлээ” Фи Жен их сургуулийн тамирчид дээр хийв. Дөрвөн үеийн турш элт илүүрхэж тоглосон тамирчдын оноо цаг дуусахад 92-72харьцаатай манай шигшээ багийн давамгайлал дор  өндөрлөсөн. Харин тоглолтын онооны баатараар дээд лигийн гурван онооны баатар Азбаяр тодорлоо. Түүний хувьд энэ тоглолтод дунджаар  26  оноо авсан юм. Шигшээ багийн залуус маань гараагаа ийнхүү эхлүүлсэн бол өнөөдөр манайхаар 15 цагт  Хонгконгийн шигшээ багтай Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо хийх юм.


Д.Жаргалсайхан дарга тамирчдад амжилт хүсэв

 Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан энэхүү тэмцээний нээлтэд албан ёсоор уригджээ. Тэрээр хамтарсан нөхөрсөг тоглолтын дараа тамирчидтай уулзаж “ Монгол Улсаа төлөөлөн нэр хүндтэй сагсан бөмбөгийн томооохон тэмцээнд оролцож байгаа сагсанбөмбөгийн оюутны шигшээ багийн тамирчид дасгалжуулагчиддаа юуны өмнө спортын өндөр амжилт хүсье. Манай сагсан бөмбөгийн шигшээ багийн залуус энэхүү тэмцээнд гурван удаа оролцохдоо 2010  онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.  амжилт үзүүлсэн. Харин энэхүү тэмцээнд оролцож байгаа залуус үүнээс илүү амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Та бүхэн тоглолт бүрээ аваргын төлөө тоглож байгаа юм шиг хариуцлагатай тоглох хэрэгтэй” хэмээн хэлсэн юм. Мөн тэрээр  энэ тэмцээнд оролцоход баг тамирчдад тусалсан “Алтай” констракшины хамт олонд баярлаж буйгаа илэрхийлээд тамирчдыг тэмцээндээ  амжилттай  оролцвол Улаанбаатар хотод Азийн сагсан бөмбөгийн ямар нэгэн тэмцээн уралдааныг зохион байгуулах болно гэдгээ ч амлаад авна билээ.


Холбогч О.Сэргэлэнд хариуцлагатай үе ирлээ

Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний болон Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч Сэргэлэнг сагсан бөмбөг сонирхогч дунд мэдэхгүй хүн ховор биз ээ. Хурдтай, урчадвартай тоглогч маань олон улсын тэмцээн уралдаанд олонтай оролцож явсан ч гарааны тоглогчоор нэг ир гаралгүй сэлгээний тоглогчийн үүргээр олон тоглосон. Тэгвэл тэр энэ удаад гарааны тоглогчид зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Тиймээс маш хариуцлагатай тоглож өөрийн ур чадварыг дээшлүүлэх болно гэдгээ ч хэлж байна билээ. Мөн Сэргэлэнгээс гадна “Хасын хүлэг” багийн холбон тоглогч Батжавхланг ч энэ тэмцээнд оролцож байгааг дуулгах нь зүйтэй байх. Мөн манай шигшээ багийн залуусыг хараад байхад энэ нь тэрнээсээ жаахан тааруу тоглогч доо гээд хэлчихээр хүн бараг л олдохгүй байна билээ.



Орчуулагч шаардлагагүй

Энэ үгийг зориуд хэлмээр санагдсан юм. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас БНСУ-н Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд ирэн хэсэг хугацаанд Тайваны чиглэлийн нислэгийг хүлээж саатлаа. Энэ хугацаанд  тамирчид маань муугүй мэдлэгтээ гэдгээ алхам дутамдаа батлаад явж байсан бол Тайвань улсад ирээд баталсан зүйлээ бүр баталгаатай болгоод авав. Учир нь бусад  орны тамирчид бүгд л орчуулагч, хөтөч дагуулан явхад манай тамирчид бүх зүйлээ өөрсдөө зохицуулна. Англи, Солонгос, Япон гээд гадаад хэлний мэдлэг маш сайн юм  билээ. Тамирчид гэхээр л мэдлэг боловсрол дутмаг хэмээн боддог хүмүүс байдаг бол тэр үе хэдий нь ард хоцорчээ.


Ш.Сэдбазар:Шигшээ багийн тамирчид  маш сайн ойлголцдог

-Фи Жен их сургуулийн багийг яллаа. Баяр хүргье?
-За баярлалаа. Тэмцээн оролцох зургаан баг бүгд Тайвань улсын их дээд сургуулиудтай өнөөдөр нөхөрсөг тоглолт хийлээ. Манай баг тамирчдын хувьд хангалттай сайн тоглосон. Цаашдаа ч энэ эрчээрэй тоглох болно.

-Маргааш\ өнөөдөр\ Хонгконгийн шигшээ багтай эхний тоглолтоо хийх гэж байна. Баг тамирчдыг судалж үзсэн үү?
-Нарийн судалсан зүйл одоогоор байхгүй байгаа. Бэлтгэл    
сургуулилт дээр юу давтаж хийсэн түүнийхээ хэргийг гаргах байх.

-Шигшээ багийн тамирчид асах богино хугацаанд нэг баг болж бүрдлээ. Багийн спорт хамтаараа байж амжилт гаргадаг. Хэр нөхөрсөг, дотно хамт олон бэ?
-Тэр тал дээр өөлөөд хэлэх зүйл байхгүй. Манай хүүхдүүд ихэнх нь дээд лигт тоглодог. Бие биенээ маш сайн танина. Зарим тамирчдын тухайд олон улсын тэмцээн уралдаанд байнга оролцдог болохоор энэ тал дээр асуудал гардаггүй. Хоорондоо их ойлголцдог тамирчид.

-Тэмцээнд ямар амжилт үзүүлнэ гэж зорьж байна?
-Тамирчин хүн ялагдана гэж ордоггүй. Түүнтэй л адил. Амжилт гаргахын тулд бүгд хичээх болно.

0 Сэтгэгдэл
Battulga owogtoi Batjawhlan gedgii shvv...Bas ene haa hamaagui nymdorj enterin zurgiig tawij bsnaas shigsheegiihe tamirchdin zurgiig tawichihsan ni zow baih..Meregjlin apparat bdguim bol awaad yawah heregtei zuragni chanar aimr mu bn bas ene zahialgatai medee bn tmuu ???Medee gehed ch hetsu neg toiron aylal hiigeed terniihe sonin saihnig bichichihsen yum shig l bolchihoj naad medeegee jhn hynaj hii bayrllaa
Хамгийн их уншсан